<22>

2.7K 220 8
                                    



  Нойрноос сэрэхдээ би хэн нэгний дулаахан энгэрт тэврүүлэн хэвтэж буйгаа мэдэрлээ..

     - Аав, хэзээ сэрээв?

  Жин л байхдаа гэж санахдаа нүдээ нээлгүйгээр ийн шивнээд түүний цээжинд улам шигдэн наалдсаныхаа дараахан нэгэн зүйлийг санахад нүд минь огцом томорч, хамаг нойр сэргэж орхих шиг л боллоо. 

 Өчигдөр орой өрнөөд өнгөрсөн явдал толгойд буумагц би түүний цээж рүү хамаг хүчээрээ түлхэж, тэр ч эрчиндээ цааш өнхрөн орноос уначихав.

 Дэмий юм хийчихэв үүдээ гэж дараа нь харамсах аядсанаа өндийн суугаад дээрээс нь өнгийн харвал Хусог ёолсоор шалан дээр хэвтэж байснаа босож ирэх ба,

       - Чи одоо яаж байгаа юм бэ? Өвдөж байна шд  гэсээр нуруугаа хотойлгон илнэ.

      - Та.. өөрөө энд юу хийж байгаа юм?

      - Хэлсэн дээ, Жиныг хардуулна аа гэж. Тэгээд л энэ, Жин саяхан орж ирж биднийг харчихаад гарсан.

  Хусог хоёр гараа байдгаар нь тэлж суниангаа эвшээсээр ийн хэлэх сэтгэл дотор зарлагдаад байсан түгшүүрийн дохио арай л намссанд би уртаар амьсгаллаа.

       - Тэглээ гээд..

       - Уучлаарай, за одоо бууя. намайг сонин сонин үйлдэл хийвэл битгий гайхаарай, бидний төлөвлөгөө шүү.

       - Ойлголоо.

 Жин өчигдөр хийсэн зүйлээ санаж байгаа байхдаа.. 

 Юу бодож байгаа бол? Ичиж үхэх нь.. ТТ.ТТ

 Биднийг шил даран ар араасаа цуварч, хамтдаа доош бууцгаахад Жин галын өрөөний голд байрлах ширээний дэргэд савтай ус залгилан цааш харж зогсоо үзэгдэнэ.

       - Өчигдөр ч сайхан уусан байна лээ шүү гэж Хусог түүнийг өдөөн хатгаж буй аятай ёжилсоор дэргэд нь явж очоод мөрөн дээр нь цохив.

       - Үхэх нь байна.. Тархи задарлаа..

 Харин Жин сулхан ийн авиа гаргаснаа нэг гараараа нүүрээ дарж, нөгөөг нь ширээн дээр тавин доош  хараад сандал дээр лагхийн суулаа.

       - Тэгж их уухаар чинь аргагүй шд, тэнэг амьтан минь хэмээгээд Хусог мөрийг нь ахин чангахан халгадсанаа цаашлан хөргөгч онгойлгож дотор хэсэг рүү нь өнгийнө.

       - Идэх юм юу ч алга, би л хоол хийхээс.

       - Убба, та чаддаг юмуу? 

MA DAD || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang