<44>

2.5K 186 6
                                    



       - Чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй.. Чамайг биш гэж итгэж байсан..Би чиний өмнө буруутай гэдгээ мэднэ, гэхдээ.. Гэхдээ энэ чинь арай л хэтэрнэ! хэмээн түүн рүү хамаг л тэнхээгээ шавхан байж хашгичсаны дараагаар ахин түүнийг харах хүсэл байгаагүй тул эргэж харан том том алхалсаар ангийн хаалгаар гарлаа.

  Хэт бухидсанаасаа үүдээд орчноо анхаарах ч сөхөөгүй зүг мэдэн гишгэлж байтал Хусог замд минь хөндөлсөж тайвширахыг шаардав.

       - Түр зуур тайвширчих, эхлээд эндээс гаръя. Хүмүүсийн анхаарлыг бүр л татаад байна.

  Би дэмий л санаа алдан толгой дохиод түүний үг дагуу алхаагаа удаашруулахынхаа сацуу ширүүн харцаараа бусад руу цоо ширтчихгүйн тулд урдах зам руугаа тусгаж явлаа.

  Энд тэнд мэр сэр миний талаарх шивнээ сонсогдож байсан хэдий ч бас л хүндээр тусгаж авахгүйг хичээнэ..

       - Ямартай ч чамайг гэрт чинь хүргээд өгье, тэгээд ах нь энийг зохицуулах тал дээр хүнээс асуугаад үзье.

  Хусогийн үгсийн хариуд зөөлнөөр толгой дохьсны дараагаа энэ бүгдэд гомдсондоо аль эсвэл бухимдсандаа нүдэнд минь нулимс цийлэгнээд байлаа.. 

 Багын найз гэх хүнээ.. бүр хамгийн сайн мэддэг хүн минь тийм зүйл хийсэн гэдэгт итгэж чадахгүй нь..

      - Гэхдээ Жинд энэ талаар хэлэх хэрэгтэй юу?

  Түүний асуултын дараагаар би нулимсаа чадлаараа залгин биеэ чангалсаар гараа агаарт үл ялиг сарвалзуулан уруулаа халзалсаар сулхан дуугаар хариуллаа.

      - Хэрэггүй ээ, битгий хэл.. Дарамт л болохын нэмэр.. Битгий хэлээрэй, удахгүй бүгд зүгээр болчихно.

       - Ойлголоо, чинийхээр болъё. Чамайг хүсэхгүй бол би түүнд хэлэхгүй, тийм болохоор битгий санаа зовоорой. Бас үүнийг нэг их хүндээр тусгаж авах хэрэггүй дээ, иймэрхүү үл ойлголцол байж л байдаг шүүднн. Удахгүй мартагдчихна, явцгаая. 

  Хэдий тэр байдлыг дээрдүүлэх гэж муухан мишээсээр мөр лүү нудрах авч уг үйлдлүүд нь нэг их нэмэр болсонгүй нь харамсалтай...

  Хусог намайг гэрт хүргэж өгчихөөд тайвшрахыг ахин дахин сануулсаар арайхийн эргэж явлаа..

   Тэхён лав биш.. Хэн.. хэн тэгсэн байж болох вэ? гэх бодлыг минь бараг л Тэхёнд гомдох сэдэл давамгайлаад байлаа.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now