<26>

2.7K 224 14
                                    



 Нойр гээч зүйлээсээ ангижран сэргэх явцад одоо ч биед минь мэдрэгдсээр буй тэврэлт нэг л ондоо..

Жинээс өөр эсрэг хүйстэнтэйгээ ингэж тэврэлдээд унтаж байгаа минь анх удаагийнх... 

 Гэхдээ сэтгэл минь тийм ч их догдлохгүй байгаа нь намайг айлгаж байх шиг..

        - Сэрчихсэн үү? гэх Тэхёны намуухан дуунаар одоо ч унтсаар буй мэт жүжиглэх гэж байснаа азнан аажмаар нүдээ нээн нүүрээ түүний цээжнээс хөндийрүүлэн дээш өргөмөгцөө би ярзайсан инээмсэглэлтэй тулгарлаа..

        - Сайхан амарсан уу?

        - Тийм ээ.. Харин чи?

        - Амьдралдаа анх удаа ингэж тухтай унтаж байна.

   Хариуд нь хэлэх үгээ эс олон чимээгүй л царайн дээр нь анхаарлаа төвлөрүүлэх явцад тэр ичингүйрэн инээж, гарынхаа алгаар  ар шил рүү минь зөөлөн гэгч нь түлхсээр нүүрийг минь эргүүлэн цээж хэсэгтээ наачихав.

         - Яагаад байгаа юм?

         - Ингээд хараад байхаар чинь ичээд байна.

  Ахин дахин хэмнэл нь хурдсах зүрхнийх нь цохилт, мэдэгдэхгүйг хичээж буй ч гэлээ түргэсэлт нь илт мэдрэгдэх амьсгаа зэрэг нь түүний сандралыг бүр ч ихээр тодотгоно. 

 Чин сэтгэлийнх нь энэ байдлаас болж би өөрийгөө хараах ч шиг.. 

 Хэзээ түүн шиг өөрөөс нь болж ингэж догдолдог болох бол? 

 Хэзээ надад гаргадаг шиг нь тийм их халамж тавьдаг болох бол? 

 Аль эсвэл хэзээ надад өгч байгаа хайрыг нь буцааж мэдрүүлэх бол?..

Яг энэ нөхцөл байдалд чи бид хоёрын хэн нь өрөвдөлтэй бол, Тэхёноо?

       - Хичнээн удаан ингэж нялуурах гэсэн юм?

 Хэн нэгэн эмэгтэйн ийн шоглонгуй аястай дуу биднийг цочоож орхих ба нэгэн зэрэг бие биеэсээ холдон өндийцгөөвөл Тэхёны ээж өрөөний хаалга налан гараа элгэндээ тэврээд зогсож байх нь тэр.

       - Одоо босцгоохгүй юмуу? Өглөөний цай бэлдчихлээ.

 Түүнийг эелдгээр инээмсэглэсээр ийн хэлэхэд би яаран босож зогсоод түүний зүг бөхийн мэндэллээ.

        - Ээж, та хэзээнээс хойш энд байсан юм? Юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ?

 Тэр зуур Тэхён бухимдангуй хэрнээ цаанаа л нэг өхөөрдөм гэгч нь гомдонгуй төрх гарган мөрөө сэгсэчсээр түүний өмнө очив.

        - Өөрсдөө өрөөндөө орцгоохгүй яасан юм? Хүний явдаг замд ингээд байж байсан байж, дараагийн удаад өрөөндөө ороод хаалгаа түгж. Эсвал гадуур хоно, за юу?

-,-.... Тиймээ, тэр үнэхээр Тэхёны ээж..

       - Ээж лдээ, сонин юм яриад хэмээн  хошуугаа унжуулан эрхлэнгүй дуу гаргах Тэхёны царайнд гэнэтхэн зальжин инээмсэглэл тодорч өрөөсөн хөмсгөө өргөх нь хачирхалтай.

        - Ээж, нээрэн цуг гадуур хонож болох юмуу?

  Би сонссон зүйлдээ итгэж өгөлгүй түүн рүү нүдээ томруулан ямар чөтгөрөө хэлчихэв ээ гэсэн аятай өөдөөс нь ширтсээр тохойгоороо гар луу нь хөнгөхөн нудралаа.

       - Дараа нь хариуцлагаа үүрнэ ээ гэвэл мэдээж бололгүй яахав, хүү минь.

 Сэхи эгч мөн л мишээсээр  хүүгийнхээ мөрөн дээр цохьсоноо гэнэт ямар нэг зүйл санасан мэт над руу харан зогтусах нь тэр.

         - Ингэхэд.. Та хоёр үерхээд байгаа юмуу? Үнэхээр чи миний хүүтэй юу?

        - Юу.. Тэр нөгөө..

 Бүр ч самгардаж орхисон намайг хариултаа олж ядан гацаж түгдрэх зуур Тэхён гараас минь хөтлөөд чангаар инээд алдсанаа,

        - Тиймээ, Тэкү бид хоёр үерхэж байгаа хэмээн шулуухан хэлж орхилоо.

        - Үнэхээр үү?

  Ээжийг нь над руу ахин нүдээ бүлтгэнүүлсээр итгэж ядсан байртай асуухад би ч уруулаа хазалсаар түргэхэн толгой дохив.

         - Миний хүү чаджээ, миний хүү хүнтэй үерхэж байна. Бүр багынхаа найзтай. Хараач, бүр гараас нь хөтөлж байна гээч хэмээн дэвхцэх шахах хөөрсөөр баясангуй инээх  тэр эмэгтэйг харж зогсох миний урууланд инээмсэглэл тодрохгүй байхын аргагүй...

  Хэрвээ ээж маань байсан бол бас л түүн шиг ингэх байсан болов уу? 

 Миний ээж ч бас яг энэ хүн шиг  аяглах байсан байх даа?..

         - Ээж, одоо болно оо. Ямар тийм сүртэй юм биш. Явж угаалгын өрөө орлоо.

   Тэхён сая нэг юм хэвийн төрхөндөө орж түүнд ийн хэлчихээд гараас минь хөтлөн түүний дэргэдүүр зөрлөө.

 Гэсэн ч ардхан талд ээжийнх нь инээх чимээ, чанга ярианы хамтаар хангинасаар...

          - Хамт угаалгын өрөө орох гэж байгаа юмуу? Хөөх, бүр гайхалтай юмаа. Үнэхээр дотно болжээ..

Үгүй ээ, ээж маань ийм хүн байгаагүй байх...


MA DAD || JIN [END]Where stories live. Discover now