<65> END

2.9K 215 11
                                    



       - Ойлголоо доо! Явж хувцас авъя!

  Хөмсгөө атиралдуулан ундуухнаар хүссэн хүлээгүй түүний шаардлагыг хүлээн зөвшөөрчихөөд урд нь гаран алхах гэхэд Жин гараас минь татан өөр лүүгээ эргүүлж, би нүүрээрээ түүний цээжтэй мөргөлдчихлөө.

 Энэ биед хүрэх болгонд би догдолдог.. Хэмжээлшгүй ихээр.. 

  Яг л бие доторх бяцхан дагинууд  минь галын наадам хийн хөөрөн цэнгэж буй мэт..

        - Уурлаж байгаа нь хүртэл.. хөөрхөн гэдэг нь. Хэнийгээ дуурайхаараа ийм болчихдог байна аа?

..  Таныг л дуурайсан байлгүй дээ.. Аав, ээж, асрагч халамжлагч, сурган хүмүүжүүлэгч, хайртай залуу гээд л миний хувьд бүх хүнийг та л орлож чаддаг.. 

       - Хурдан явъя.. Ядраад байна хэмээн ичингүйрсээр хэлэхэд Жин хойш нэг алхам ухраад цааш эргэн өвдгөө нугалан доошилж газарт явган суулаа. 

        - Үүрүүл.

  Дуртайяа түүнд ойртож нуруун дээр нь гараад мөрөөр нь гараа давуулахад Жин хоёр хөлийг минь гараараа ороогоод аажмаар  босов.

 Хамгийн сүүлд хэзээ энэ хүнд  ингэж үүрүүлсэн билээ? 

 Хэзээ энэ өргөн мөрийг тэвэрч, дулаахан нуруунд нь наалдсан билээ? 

Лав л ингээгүй удсан байх.. 

Шинэхэн мэт л санагдах энэ мэдрэмжинд автахад яг л жоохон охин шиг хөөрч баярламаар бодогдоно.

 Нуруунд нь толгойгоо наан нүдээ аниж тухлахад түүний биеийн анхилам үнэр үнэртэж өөрийн эрхгүй инээмсэглэнэ...

        - Сайхан байна шүү. Ингэж чамайг үүрч яваагүй удсан байна.

        - Тиймээ.

        - Тийм сайхан байна уу?

       - Юу нь сайхан гэж?  хэмээн түүнээр шоглоом хийхэд дуу минь аяндаа л суларч өөрт хүртэл дуулдах төдий  сонстох аж.. 

 Ядарсны уршгаар нойр хүрч байх шиг байна.. 

        - Тэгвэл яагаад инээгээд байгаа юм?

        - Би тэгээгүй.

       - Инээж байгааг чинь мэдэж байна. Намайг хуурч чадахгүй шүү?

  Тэр ч үнэн шүү.. Таныг хуурч дөнгөхгүйгээ мартчихаад байх юм..

        - Нойр чинь хүрч байгаа биз дээ? Тайван унт даа.

MA DAD || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora