<5>

3.8K 254 2
                                    



   Арзайсан үсээ хоёр гараараа хаман овоолж боочихоод урамгүйхэн өрөөнөөс гарахдаа одоо ч хувцсаа солиогүй буйгаа анзаарсан хэдий ч нэг их ач холбогдол өгөлгүй удаан гэгч нь алхалсаар доош буувал галын өрөөнд буй Жин ширээн дээр тохойгоо тулан нүүрээ алгаараа үрсээр нэг л байж ядсан байртай сууж байх хачин үзэгдэлтэй таарав.

     - Та явах болоогүй байсан юмуу?

   Удаанаар урагш алхлан түүн рүү аажмаар ойртох явцдаа ийн болгоомжтойгоор лавлавал тэр надаас цочсон уу аль эсвэл ажилтай гэдгээ гэнэт санасан уу бүү мэд гэнэтхэн огло харайн боссоноо нээрээ тийм шүүдээ хэмээн амандаа бувтнасаар ширээний хөл налуулан шалан дээр тавьж орхисон цүнхээ шүүрч авлаа.

      - Өнөөдөр хичээлдээ яваад хэрэггүй шүү, би чөлөө авчихъя.

  Өөрийг нь нүд салгалгүй ажиглах зуур Жин өөдөөс минь ч харах завгүй яарч сандачсаар хам хум ингэж хэлчихээд үүдний зүг гүйн хаалганы бариул угз татан онгойлгох бөгөөд түүнийг гадагш гарах үест гадаа хаалганы дэргэд зогсоо Намжүүн болон Тэхёны бараа нүдэнд минь тусна.

 Аль болох энгийн харагдах гэсэндээ муухан мишээсээр гараа хальтхан даллаж тэдэнтэй мэндэлсэн болчихоод хүндхэн санаа алдсаар ширээний ардах сандлыг татан суух зуур маань тэд ч дотогш орж ирцгээв.

  Тэр даруйдаа бие минь зүгээр эсэхийг ээлжлэн лавласаар дэргэд ирж зогсоцгоох тэдний зүг эрүү өргөөд чадан ядан инээмсэглэх би энэ маань нэг л болж өгөхгүй буйг мэдэж байсан авч мэдээж шуудхан үнэнээ хэлж үл зүрхлэх тул аль байдгаараа л хичээж байсан юм.

     - Зүгээр л, нэг тийм юм байна.

     - Юу гэсэн үг юм? Юу болсон юм?

     - Дараа болъё оо, та хоёр хичээлдээ яв. Би өнөөдөр амармаар байна.

  Одоо ч хамаг биеэр халуу оргиж буй мэт санагдсанд үнэхээр зүгээр эсэхээ шалгах гэсэндээ ч тэр үү духан дээрээ гараа тавин биеэ чагнасаар ийн үргэлжлүүлэн тайвнаар өгүүлэхэд Намжүүн намайг ч  цочоон огцом дуугаа өндөрсгөөд,

     - Яаж ийм байдалтай чинь орхих юм? Би ч бас үлдье, өнөөдөр угаасаа онцын юмгүй гэснийхээ хойноос Тэхёнд хандаж,

     - Чи явж бай даа, хичээлдээ суухгүй бол болохгүй хэмээн ятгах шаардах хорёын хоорондуур дуугарах аж.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now