<62>

2K 176 5
                                    



 Сэмээрхэн гэтсээр цааш харан юу ч юм хийж зогсох түүний нуруунд наалдан бэлхүүсээр нь хүчтэйхэн тэвэрч авахад түүний дуу алдах чимээ сонсогдож, би ч цочсондоо хойш ухарлаа.

  Түүнийг нэг гараа нөгөөгөөр нь даран ёолсоор хачин царайлахад  би гараа эсгэчихэж гэж санан  тэвдсээр өмнө нь очин зогсов.

        - Яасан? Зүгээр үү? Зүсчихсэн үү? гэж сандрангуйгаар дэвхцсээр угсруулан асуувал тэр гэнэтхэн чангаар инээх нь тэр.

       - Юу вэ?.. Тоглосон юмуу? 

       - Арай л зүсчихсэнгүй.. Болгоомжтой бай лдаа, хүний юу хийж байгааг мэдсээр байж гээд Жин хөхөрсөөр надаар гараа сэгсчин тоглоом хийх аж.

 Ядаж л зүгээр байгаа нь яамай даа.. Ямар их сандрав аа?..

         - Хүн айлгаад.. Заза, ахиж таныг тэврэхгүй болохоор санаа зовох хэрэггүй ээ.

        - Үгүй ээ, уучлаарай даа.. Байнга ингэж тэвэрч бай, би бэртсэн ч зүгээр болохоор.

        - Тэнэг гэдэг нь.. Таныг бэртчихвэл би яах юм?

   Ийн дурамжхан дугартал Жин огцом хөдлөн гараас минь татаж, биеийг минь цээжиндээ наан өөдөөс  ихэд хачирхсан байртай харлаа.

        - Би бэртчихвэл чи яана гэж?

     Би өөрийгөө ч бэртээж магад.. Таны өвдөхийг яасан ч зүгээр хараад байж чадахгүй.. Сэтгэлээрээ ч болов хуваалцахыг л хүснэ шүүдээ..

          - Тэгвэл надад хоол өгч, намайг асрах хүн байхгүй би өлсөнө шд.

 Тэрхэн мөчид янзыг нь үзэх гэсэндээ би бодож байснаасаа огт өөрөөр хариулт өгөөд дотроо сэмхэн инээмсэглэлээ. 

         - Ёстой нээрээ.. Энэ хүүхэд.. гээд Жин бухимдсан мэт дүр эсгэж хөмсөг зангидахыг оролдох авч уруулан дахь мишээлээ арилгаж үл дийлнэ.

         - Та байхгүй бол би ч бас байхгүй. Таныг гэмтвэл би ч бас гэмтэнэ

 Энэ л миний жинхэнэ хариулт. Та ч мэдэж байгаа..

         - Тэгж хэлэх хэрэггүй ээ.. Бэртсэн ч би чамайг асарвал хурдан эдгэх болохоор. 

         - Тэгсэн ч та яасан ч бэртэж болохгүй. Тэгвэл уучлахгүй шүү?

        - Ойлголоо доо.. Нээрэн уучлал гэснээс, би одоо болтол чамайг уучлаагүй байгаа шүү.

   Энэ үгнийх нь араас хацар эрхгүй улайн, дуу сулрахад би ичингүйрэлдээ захирагдсаар доош харлаа.

        - Юу яриад байгаа юм? Би хэлснийг чинь хийсэн биз дээ?

        - Тэр чинь шийтгэл. Би бүрэн уучлаагүй гэсэн үг.

.. Аймшигтай хүн юмаа -_-

        - Тэгээд юу хий гээд байгаа юм?

        - Бүтэн өдөр миний хүссэнийг хий, зөвхөн миний хүссэнээр бай гэх шивнээгээрээ тэр сэтгэлийг минь ер бусын гэмээр хурдан өөртөө татна..

 Ийм нөхцөлд би яаж үгүйсгэж чадах  юм?

       - Байнга хамт байдаг байж..

       - Хүссэнийг минь хий гээд байна шүүдээ.. Зөвхөн миний л үгэнд орно.

 Түүний ээлжит шивнээ болоод харц өргөхөд өөдөөс цацруулах инээмсэглэл зэрэг нь зүрхийг минь хангалттай булгилуулж дөнгөнө..

   Та яаж ингээд байдаг юм бэ? Улам л ихээр таньд уусаад байх юм..

        - Яг юу хийх юм?

       - Тэгвэл яг одооноос эхэлж тооцлоо шүү? Ганц л удаа үгнээс зөрвөл уучлал хүчингүй болно гэж мэд. Тохирсон шүү?

  Зальжин инээмсэглэлийг нь харахад ямар нэг сэжиг бүхий зүйл бодож байгаа нь ч анзаарагдах шиг.

 Гэхдээ яая гэх вэ дээ?  

Надаас асууж байгаа ч та аль хэдий нь шийдвэрээ гаргачихсан, намайг үгнээс тань зөрж чадахгүйг мэдэж байгаа.

       - Таны үгнээс зөрөөд нэмэр байгаа гэжүү?

       - Улам л дуулгавартай, сайн охин болоод байх юм. Тэгэх тусмаа өөртөө бүр их дурлуулаад л гэж сэтгэл татам халуун дулаанаар инээмсэглэн хэлэх Жин нүдээ цавчилгүй шахам нүд рүү ширтсээр.

  Би ч бас таньд хэт гүн дурлаад байна..

 Удаах үйлдлээрээ тэр бугуйн дахь цаг руугаа хальтхан хяламхийснээ ёжтойгоор инээмсэглэнэ.

       - Яг одоо 12:47 болж байна.. Хөөх, гайхалтай тоо шүү? Яг  эндээс чиний уучлагдах боломжит хугацаа эхэллээ. Маргаашийн энэ цаг хүртэл миний үгнээс зөрж яасан ч болохгүй гэх захиргаадсан маягтай үгсийнх нь хойноос би итгэлтэйгээр толгой дохин зөвшөөрснөө илтгэв.

       - Эхний даалгавар. Миний уруулыг амтлаач?

    Уучлагдах боломж гэлүү? 

  Зальтай гэдэг нь.. Тэгвэл би ч бас таньд хэн гэдгээ мэдрүүлээд өгье лдөө? .. 

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now