<47>

2.8K 205 15
                                    



        - Энэ хар гай.. Ёстой нээрээ гэж үглэсээр Жин надаас өрсөн орноос босоод шүүгээг минь ухан төвөнхсөөр голж шилэн байж сонгосон хэдэн хувцсаа авчирч дэргэд минь тавихдаа сануулга өгөхөө ч мартсангүй.

       - Одооноос энийг л өмс, өөр олигтой юм алга. Дараа цуг явж чамд хувцас авч өгөхгүй бол болохгүй юм байна.

      - Таны л авч өгсөн хувцаснууд үүшдээ, тэглээ ч халууцаж ядаж байхад яаж ийм зузаан юм өмсөх юм? хэмээн бувтнасаар өгсөн зүйлсийг нь шалгах зуураа гомдоллотол Жин,

      - Хэлсэн шүү? Шийтгэнэ гэж. Хурдан өмсчихөөд гараад ир гэж намайг гарцаагүй байдалд үлдээчихээд өрөөг орхив.

  Дэмий л толгой сэгсрэн шогширсоор өгснийг нь гялсхан углачихаад доод давхар луу буутал хоолны ширээний ард Жин хэнэггүйхэн царайлж суух бол Хусог дэргэд нь гараа элгэндээ тэврэн ийш тийш холхих аж.

      - Арайчдээ? Та хоёр бүр цайчихжээ? Яаж бүр гэртээ ингэдэг байна аа? Байхгүй хойгуур их далимдуулжээ, Жин би чамд хэлсэн биздээ? Тэвчиж чадсангүй юу? Энэ чинь хүчингийн хэрэг гэдгийг мэдэж байна уу?

   Ийн Жинд хандаж яншихдаа тэр уурлаж бухимдсан гэхээсээ илүүтэй санаа зовнил тээсэн мэт дууны өнгө гаргах нь илт мэдэгдэхээр.

  Харин өнөөх нь мөрөө хавчсаар хоёр гараа эвхэн ширээн дээр тавьж цээжээ урагш тулган дуугаа хураасан байх ба би түүний өмнүүр  орон Хусогтой яриа эхлүүллээ.

       - Ахаа.. Жинд буруу байхгүй ээ. Би өөрөө хүссэн юм, бас би эхэлж өдсөн.

      - Та хоёр нээрээ таарсан юм даа? Бид хоёр л нэг аав охин гэсэн шиг гээд Хусогийг толгой сэгсэрсээр санаа алдахад Жин,

      - Битгий тэгж хэлээд бай, ахиж аав охин гэх хэрэггүй. Бид тэр харилцаанаасаа бүрмөсөн салсан хэмээн бухимдангуйгаар хэлэхийнхээ сацуу хөмсгөө үл ялиг зангидаа харагдана.

      - Би юу ч бодолгүй орж ирээд л бараг.. насанд хүрэгчдийн кино бүхлээр нь үзчих шиг болсон. Үнэхээр аймшигтай сонсогдож байсан  гээч!

      - Тэгээд тоохгүй байх чинь яасан юм? 

      - Яаж тэгнэ гэж бодоов? Хаалгаар дөнгөж орж ирэхэд л тэр заваан дуу чинь чанга сонсогдоод байсан. Тэгээд ч тэр хаалга үүдээ хаахад яадаг юм?! Би тэрийг чинь хаасан, за юу!

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now