<33>

2.8K 227 15
                                    



      - Намайг хайрладаг шиг чинь би чамайг хайрлана. Тэрэндээ одоо үнэхээр итгэлтэй байгаа ч.. би дахиад ч бодлоо өөрчилж магадгүй.. Гэхдээ.. 

 Жин ямар нэг зүйлийн талаар дотроо тунгааж буй бололтой нүднээс минь харцаа салгалгүй хөшсөн чигтээ хэсэгхэн хугацаанд дуу хурааснаа ахин ам нээв.

      - Гэхдээ одоо чи тэр итгэлийг минь бүр бат бөх болгож өгөх хэрэгтэй байх. Чиний хариулт л тэгж чадна, сонголт чинь чиний гарт байна гэж ойлго.

  Би яг юу гэх ёстой юм? 

  Яг юу хэлүүлэхийг хүсээд байгаа юм? 

 Ийм үйлдлийнх нь дараа юу гэх минь ойлгомжтой биш гэжүү? 

 Арай гэж Тэхёнд сэтгэл минь татагдаж эхлээд байхад.. та намайг эргэлзүүлэх нь битгий хэл бодлыг минь тэс ондоо болгочихлоо..

 Гэхдээ би тань шиг хүнд итгэж болно гэжүү? 

Дэндүү ойлгомжгүй, бас тэнэг. Үйлдэл болгоноороо намайг догдлуулж бас шархлуулж чаддаг.. 

 Хэдий насны зөрүү ихтэй ч хэн хүнээс илүү намайг ойлгодог, цор ганц нандин хүн минь..

 Гэхдээ цаашдаа ямар хэцүү зүйлс болохыг таашгүй шүүдээ.

 Одоо Тэхёны талаар ч бас эргэцүүлмээр байгаа ч харамсалтай тэгэх завдал даанч алга даа..

         - Хариултыг чинь хүлээсээр байгаад хөшиж үхэх нь, хэлэхэд тийм хэцүү байгаа хэрэг үү? хэмээн ёжилсноо Жин байдгаараа  мушилзаад ахин бөхийж бидний хамрыг хооронд нь шүргэлцүүлэн биеийг маань улам л ирвэгнүүлж мэдрэмж гээч зүйлийг минь хачин мэдрэмжинд живүүлнэ..

       - Би танд..итгэж болох эсэхтээ эргэлзэж байна.

  Жин гараа аажмаар сунган зүүн гарын минь бугуйнаас атгаад алгыг нь зүрхэн тус газраа наачихлаа.

      - Сонсогдож байна уу? Миний зүрхний цохилт хэмээн түүнийг намуухан дуугаар өгүүлэхтэй зэрэгцэн үнэхээр л гарт минь зүрхнийх нь хэмнэл бөмбөр нүдэж буй аятай чанга бөгөөд тодхоноор мэдрэгдэж эхлэв.

 Үүнийх нь хажуугаар миний, эсвэл Жины.. Чухам альных болох нь үл мэдэгдэх зүрхний түг түг хийх цохилт чих дөжрүүлж буй мэт чангаар дуулдах нь хачирхалтай.

        - Чи мэдэх үү?,  дэргэд чинь байхдаа би байнга одоогийнх шигээ догдолдог, хэр удаан үүнийгээ нуусан гэж бодож байна?

 Энэ байдлаараа удаан байвал зүрх минь  үнэхээр цээжээ нэвтлээд гарчихна гэж мөрийцөхөд ч бэлэн байна..

       - Сүүлчийн удаа асууя.. Үгүй ээ, надад тэгэх шаардлага байхгүй юм байна. Нэг л зорилго тавьсан бол тэрнээсээ хэзээ ч ухардаггүйг минь чи хамгийн сайн мэднэ. Энэ удаагийн минь анхны алхам энэ болог, харилцаагаа шинээр эхэлцгээе гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ өмнө нь болсон бүх үл ойлголцлыг мартахыг хичээгээрэй.

 Удаа дараа над руу зогсолтгүйгээр хаялсан уг үгсийнхээ хойноос Жин нүдээ анин уруулаа минийхтэй нийлүүлж орхилоо.

 Хүүхэн хараа минь огцом томорсон ч аажмаар хэвэндээ ороход нүд минь анилдаж эхлэв..

 Магадгүй би үгүй гэж  хэлж өөрийгөө хуурахыг хичээж байгаа ч үнэндээ түүний энэ үгс болно үйлдлүүдэд ихэд тааламжтай байгаа бололтой..

.. Он удаан хугацаанд надаас алс байсан мэт санагдах халуун дулаан мэдрэмж..

  Зүүд биш л байгаасай..


***


 Нойрноосоо ангижирмагцаа тэр нэгэн хүний тэврэлтийг эрэх мэт гараа ийш тийш сарвагануулан тэмтчих би харамсалтай нь амжилт олсонгүй. 

Огло харайн босоод эргэн тойрноо ажвал би  орон дээрээ ганцаар хэвтэж байна..

        - Жин хаачсан юм бол? Өчигдөр надтай цуг байсан биздээ? Намайг тэврээд хамт унтсан биздээ? гэж бодох төдийд тэр бүгд арай төсөөлөл байсан юм биш биздээ гэх хачирхалтай асуулт санаанд буулаа.

  Тэр даруйдаа орноос бууж, өрөөнөөс гүйн гараад шатаар уруудахад Жин өнөөх л жирийн үеүдийнхээ адилаар галын өрөөнд хоол хийж зогсоо харагдана. 

 Зүүдлээгүй гэж надад хэлээч? Хэрвээ тийм бол яахав?

 Зүүд лав биш, бүгд болсон явдал..

 Зүүдтэй дэндүү төстэй гайхалтай бодит явдал..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now