<56>

1.9K 165 16
                                    



-Teku's pov-



  Үнэхээр л Тэхён яг одооноос өмнөх шигээ энгийн харилцаанд оръё гэж шийдсэн бололтой. 

 Яг л хуучны он жилүүдийнхээ адилаар бид юу ч болоогүй юм шиг  хоорондоо инээлдэж хөөрөлдөөгүй ч гэлээ ямартай ч  тийм хүйтэн хөндий байгаагүй.. 

 Тиймээ, арай л дээрдэж байна.

  Жины хувьд гэвэл анхандаа би уурлаж байсан [Зурагны хэргээс болж]. 

  Хэтэрхий уурласандаа болоод хариугаа авмаар санагдсан ч гэх үү, Намжүүн тэр хоёрын хуйвалдааныг мэдсэн даруйдаа худлаа хэлсэн.. 

 Өөрийн эрхгүй л амнаас тийм үг уначихсан.. 

 Тэр хүн рүү уурлаж чадахгүйгээс хойш, зөвхөн уйлж гомдож л чадах байх гэж бодож байсан ч би төсөөлснөөсөө өөр зүйл хийчихсэн.

 Жиныг сандран гарсан хойгуур [эмийн сан руу] Хусогт тэр тухай хэлэхэд тэр ч бас нилээн бухимдуу байдалтай байсан юм. Жинд уурласандаа тэр [Гадаа болсон маргааныг санаж байгаа биздээ?], тэгээд л  нададзөвшөөрч шалгаж ч үзээгүй тестийг хараад жирэмсэн болсныг минь хуурамчаар баталсан. 

 Хусогийг гэрчлэхэд Жин дэндүү балмагдсандаа болоод тэр зүйлийг шалгаж үзэх сөхөөгүй байсан юм. 

 Жинээс хол байж жоохон ч гэсэн тайвширахаар гэрээс гарч, бас Тэхёноос яаж уучлалт гуйх талаар бодож байхдаа Намжүүнтай ч уулзаж, Сэхи эгч дээр очсон. Сэхи эгчийн хэлсэн зүйл нэг ёсны завшаан ч юм шиг санагдаж билээ. 

 Тэхёнд тийм аймшигтай зүйлс хэлчихээд, үгэнд нь итгээгүй байж яаж зүгээр уучлалт гуйгаад очих билээ гэж бодож байхад Сэхи эгч өөр нэгэн шалтаг гаргаж өгсөн юм. 

 Тэхёныг гэрт нь хариулах хэрэгтэй, ядаж үүгээр нь ч болов түүнийг ятгаад үзье гэж санасан.

 Тэхён руу явахдаа би Жинээс салж түүн  дээр бүрмөсөн очно, аль эсвэл ахиж шархлуулна гэж огт бодоогүй. Тэхёнд ямар хэцүү байгааг төсөөлж байсан ч, тэр үгнүүдийнх нь дараа тайван суухад ч бэрх болсон.. 

Түүнийг буруугүй зүйлд нь гүтгэсэн, уучлалыг нь ч хүлээж аваагүй гээд л хэтэрхий их зүйлээс болж..

 Түүн дээр очсон ганц шалтгаан минь, найзууд хэвээрээ үлдэх сүүлчийн боломжоо ашиглах явдал байсан юм.. 

 Сүүлчийн удаа тэрэнтэй ярилцаж, сүүлчийн удаа уучлалт гуйхыг хүссэн. 

 Ойлголцохгүй бол тэр чигт нь орхиё, бас Жинд юм бодох хугацаа өгье гэж тэр үед төлөвлөөд Жинээс нууцаар бас л Хусогтой хуйвалдчихаад Гуанжу руу явсан.

 Тэр үед, замд явахад Намжүүн надад нэг зүйл хэлсэн юм, Жин тэр хоёрын хийсэн хэргийн ихэнх нь өөрийнх нь буруу гэж. Жиныг өөрөөс нь Тэхён бид хоёрыг бие биенээ бүр мөсөн мартуулж салгаад өг гэж хүсэхэд Намжүүн түүнээс заавар авалгүйгээр тийм зүйл хийсэн гэсэн.

 Мэдээж Жин дараа нь мэдсэн ч буцаахад хэтэрхий оройтсон байсан байх.

 Гэсэн дотор минь хуримтлагдсан гомдол тэр үед байсаар л байсан, хүмүүсийн доромжлол яамай гэхэд Жины хууралтууд.. 

 Бүгдийг мэдсэн хэрнээ тэр юу ч болоогүй юм шиг аашилдаг, хэтэрхий сайн жүжигчин..

 Намжүүний голдоо ортол гэмшиж байхыг хараад би зүгээр л уучилчихсан, угаас их юм бодох шаардлага ч байгаагүй.

 Нэгэнт өнгөрсөн алдаа..

    "Би Тэжинийг [Тэкү+Жин] дэмждэг. Тэтэ [Тэкү+Тэхён] бол бүтэхгүй" гэж тэр хэлсэн юм.. 

  Анхнаасаа тэр бидний талд байсан, Тэхён бид хоёрыг салаад эргээд найзууд болоосой гэж хичнээн зүтгэсэн билээ дээ?.. Харгис ч гэлээ Тэхён бид хоёрын бүтэхгүй харилцааг салгах хамгийн зөв зам энэ байж. 

 Хэрвээ үнэнийг мэдээгүй байсан бол би ахиж түүнийг дурсах ч үгүй, Тэхён ч намайг үзэн ядаж, аяндаа бид бие биенээ мартчих байсан..

  Өөр бас Намжүүний хэлсэн зүйл бол, 

      -Тэхёны хэлсэн шиг би чамд сайн байсан гэдэг үнэн, гэхдээ хэсэг хугацаанд л. Чамд тусалж, анхаарал тавьж байхыг хүссэн сэтгэл минь цаашлаад түрхэн зуур л замаасаа хазайж хайрлах сэдэл рүү орсон байх. Гэхдээ би эргээд замдаа орсоон, бид зөвхөн найзууд. Хэтэрхий сайн найзууд хэвээр.

 Гайхалтай хүн шүү, яаж тийм ухаалаг байж чаддаг байна аа?.. 

 Одоо бол Намжүүн, Тэхён хоёртой учраа олчихсон болохоор Жин л үлдэж байх шив.. 

Түүнд худлаа гэдгийг яаж хэлнэ ээ?

 Хатуудсан тоглоомоо яаж аятайхан залруулах хэрэгтэй бол?.. 

Ямартай ч бид Найзууд хэвээр..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now