<39>

2.9K 197 10
                                    



 Алсыг харагч дотор Жины хамтаар хэсэг гайхалтай мөчийг өнгөрүүлснээс хойш хоёр өдөр өнгөрлөө.

 Тэхён болон Намжүүний аль аль нь сургууль дээр үзэгдээгүй тул би гэдэг хүн ганцаардал болон шаналалдаа живэн санааширсаар хичээлийн цагуудыг өндөрлөчихөөд Жинээс ирсэн зурвасыг хүлээн авмагцаа хар эрчээрээ гадагш гарав.

  Хааяа нэг тохиодог байсан үзэгдлүүдийн нэгэн адилаар тэр сургуулийн хашааны гадаахан хэсэгт байршуулсан машинаа налан утсаа оролдож зогсох ба түүний барааг харсан даруйдаа догдолж эхлэх би хөөрлөө дарахыг хичээн уртаар амьсгалсаар урагш алхлаа.

  Яг л дэргэд нь явж очихтой зэрэгцэн Жин эрүү өргөн миний зүг харцаа тусгах агаад тэр даруйдаа утсаа өмднийхөө халаасанд хийн цэх зогссоноо гадуурх цайвар өнгийн урт пальтогоо тайлан дан ганц дүрэмт хувцасны хүрмэн өмсгөлтэй миний нурууг давуулж нөмрүүлэх нь тэр.

        - Тийм сэрүүхэн биш байхад..

  Сэтгэл догдлуулам романтик үйлдлийг нь амьсгаагаа түгжин байж ихэд няхуураар ажсаныхаа дараагаар ийн дуулдах төдий шивнэвээс тэр дулаахнаар мишээсээр хоёр мөрөн дээр гараа тавин нуруугаа бөхийлгөн нүүрээ эгц урд авчирлаа..

        - Урт банзал өмсөж бай гэж хэлээд байхад.. Найз залуугийнхаа үгэнд орохгүй хэрэг үү?

  Тус үгс нь золтой л намайг цус харвуулчихсангүй тул би хацраа байдгаар нь улайлгасаар түүнээс харц буруулж, харин Жин энэ байдлыг минь шоолох мэт хөнгөхөн инээснээ цааш эргэн машины хаалга татав.

  Ухаан санаа орж гаран гуйвж дайвах шахан хэд алхаад машины урд хэсэгт суудлаа эзлэхдээ би одоо ч сандарсандаа үл мэдэг чичигнэж буйгаа анзаарлаа..

   Гэнэт юу вэ? Найз залуу?.. Үнэхээр намайг алахыг хүсээ юу?..

  Мэдээж би яг  л иймэрхүү зүйлсийг хүсэж байсан.. 

  Гэхдээ ингэж хурдан өрнөнө гэж ярьсан билүү?.

  Тайвшрахыг хичээн уртаас урт амьсгал гаргаж байтал хэзийдээ ч юм дэргэд буюу жолооны ардах суудалд байраа эзлээд байсан Жин цээжээ урагш түрэн өмнө минь авчирч буйтай тулгармагцаа би ахиад л цочирдолд орж орхив..

  Хэсэгхэн хугацаанд тэр нуруугаа бөхийлгөн юу ч юм оролдож байснаа эргэн аажмаар өндийн суудалдаа цэх суухдаа суудлынхаа бүсийг зүүх хэрэгтэй шүү гэж шивнэснээ нүд ирмэж амжсан юм..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now