<25>

2.6K 230 8
                                    




Биднийг уруулаа дөнгөжхөн нийлүүлээд байтал Тэхён надаас аажмаар зай аван холдлоо. 

 Нүдээ нээмэгцээ гайхах аядаад өөдөөс нь асуусан харцаар ширтвэл тэр,

     - Ээж одоо ороод ирэх байх, би чамд унтах газрыг чинь заагаад өгье хэмээн муухан мишээн өгүүлэх ба би ч нэг их юм бодолгүй түүнийг даган цааш алхсаар булан эргээд байрлах өрөө лүү нь явж орлоо.

     - Чи эндээ унтаарай. Баяртай.

  Орныг нь сониучирхан ажих зуур Тэхён ийн товчхоноор салах ёс гүйцэтгэчихээд хаалга тийш эргэхэд нь би түүний хойноос үг хаялан зогсоож амжив.

     - Чи өөрөө хаачих гэж байгаа юм? Өөр өрөө байхгүй биздээ?

      - Би үүдэнд унтчихна аа, санаа зоволтгүй.

      - Үгүй ээ, би танайд ирсэн шүүдээ. Би үүдэнд чинь унтчихъя, надад энэ байхад хангалттай гээд түргэхэн хөдөлж орон дээрээс томхон дэр шүүрч автал Тэхён над руу хэрэггүй хэмээн гараараа дохино.

      - Хэрэггүй ээ, чамайг яаж тэнд унтуулдаг юм?

      - Би зүгээрээ, чамайг харин яаж өрөөнөөс чинь хөөх юм?

      - Зүгээр гээд байна шүүдээ, ганц л өдөр. Үгэнд ороод эндээ унт, сайхан амраарай.

 Тэхён төв царайгаахадгалсаар ийн санаа бодлыг минь няцаачихаад хаалга хаан өрөөг орхиж, би аль болох түүний үгнээс зөрөхгүй байя гэж санасаар гэрлийн унтраалга дарчихаад орон дээр тэрийн хэвтлээ.

 Ийш тийш эргэж хөрвөөсөөр, унтахыг хичээн нүдээ тас анин дэрэндээ шигдэх авч харамсалтай нь чадсангүй..

 Тэхёны ор тийм том байна уу эсвэл би ганцаараа хэвтэж байгаа болохоор л ингээд нэг л хоосон санагдаад байна уу? 

  Уг нь Жин бид хоёр тусдаа өрөөнд унтдаг болоод удаж байна..

Тэгсэн ч түүнийг ядаж хананы цаанахаас хол зайд байгаа болохоор нь би санаад байгаа юм болов уу? 

 Тэнэг юм.. 

 Тийм новшийн хувиа хичээсэн амьтныг одоо хүртэл үгүйлж л байдаг...

  Сэтгэлийг минь тэгж их өвтгөсөн хүнийг ингэж хурдан санах гэж...

 Хэдхэн цагийн өмнө сэтгэлийг минь эргэлт буцалтгүйгээр шахам эзэмдээд байсан тэр их үзэн ядалт гээч зүйл хааччихав?

  Ийн бодлогоширч өөртэйгөө ярилцсаар хагас цаг орчмыг арай ядан өнгөрөөх би арга мухардан орноос буулаа. 

 Тийн харанхуй орчинд гараараа урдахаа тэмтчин болгоомжтойгоор алхалсаар үүдний өрөөнд ирж, хаалганы ойролцоох буйдан дээр хэвтэх Тэхёны дэргэд явж очив.

Түүн рүү ойртох явцдаа аяархнаар нэрийг нь дуудахад тэр давхийн цочсоноо огцом өндийнө.

      - Юу хийж байгаа юм?

      - Би тэнд унтаж чадахгүй юм шиг байна аа. Хоёулаа хамт унтъя, тэгэх үү?

     - Юугаа яриад байгаа юм? Зүгээр тэндээ унт.

      - Үгүй ээ, энд унтмаар байна.

  Үгийг нь үл ойшоомогцоо би хэдий царай нь харагдахгүй ч гэлээ гайхсан аястай над рууш ширтсээр буй мэт санагдах Тэхёныг цааш түлхэн займчаад гарсан зайнд нь түргэхэн хэвтэж байршив.

      - Яагаад байгаа юм бэ?  Битгий тэг.

      - Би энд унтмаар байна гэсэн шдээ.

 Түүний зүг биеэ эргүүлж, нурууг нь хоёр гараараа ороон  цээжинд нь нүүрээ наахад хэмнэл нь алдагдах зүрхний цохилт тодоос тод дуулдана..

 Хөдөлгөөн хийх нь битгий хэл амнаасаа авиа ч үл гаргаж чадах энэ байдал нь түүнийг гайхшралд автсаныг илтгэнэ. 

 Гэсэн ч тэр нэг их удалгүй намайг зөрүүлэн тэвэрч, бидний биесийн хоорондох нягтаршлыг улам л нэмэгдүүлэв..

       - Унт даа.

       - Тухтай байна.. Сайхан амраарай.

 Хачирхалтай нь түүнд хандаж ийн шивнэх үед  ч толгойд тэс ондоо хүн бодогдсоор...

  Энэ дулаахан цээж, тэврэлт.. 

 Үүнийг тэр хүнээс өөр нэгэн надад анх удаа мэдрүүлж байна.. 

 Ингээд ч болов би түүнд дурласан сэтгэлээ өөр нэгэнд өгөх ёстой, намайг хайрлаж чадах нэгэнд..

MA DAD || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin