<18>

3.1K 222 8
                                    




         - За.. баяртай. Би орлоо.

  Мөн өөрөөс нь ялгаагүй шивнээ төдийхнөөр салах ёс гүйцэтгэчихээд шууд л хойш эргэн үүд рүү алхах явцад гэнэтхэн зориг орчихсон мэт огцом чангарсан дуулдах Тэхёны дуу чихэнд хадсаар..

         - Сайхан амраарай, хайраа.

  Хайраа гэнэ шүү..


***


  Өглөө сэрсэн даруйдаа дуртай дургүй сургууль руу явах бэлтгэлээ хийчихээд Жины дуудахыг хүлээн хэсэг утсаа оролдон суутал хачирхалтай нь ажлын өдөр бүр нэгэн хэмнэлээр давтагддаг байсан тэр үйл явдал энэ удаад өрнөсөнгүй. 

  Аргагүйн эрхэнд түүнийг шалгахаар доод давхар луу буутал галын өрөөнд тэр байгаагүйгээс гадна ширээн дээр бэлтгэгдэж тавьсан өглөөний цай намайг хүлээж байх ба дэргэд нь бяцхан зурвас ч хань татагджээ.

  "Өглөөний цайгаа заавал уугаад яваарай. Оройтох байх, хүлээлгүй унтаарай. Хайртай шүү"

 Түүнийг байхгүйг мэдсэн болоод ч тэр үү инээмсэглэл минь тэр дороо замхарч, хүссэн хүсээгүй ширээний ард суун өнөөдүүлийг нь хоолойгоороо гулгуулчихаад хаалгаа цоожлон гэрээ орхилоо..

Түүнийг хараагүй болохоор үнэхээр уйтгартай байна.. 

Гунигтай эхлэлтэй өдөр байна даа.


***


 Ядаж нэг зүйлийн ч болов учрыг олъё гэж бодсоор би орой нь Намжүүний уулзаж ярилцъя гэх саналыг шуудхан хүлээн авлаа.

  Жин рүү олон дахин залгасан ч тэр утсаа авсангүй.. 

  Сүүлдээ бүр салгачихсан байна..

   Түүнд  санаа зовох сэдэл ч төрсөөр..

 Цонхны тавцан дээр гараа тохойлдон зогсоод эргэн тойрноо ажин түүнийг харуулдаж байгаад Намжүүний бараа харагдмагц гадагш гарав.

     - Тэхёнтой юу болсоноо эхлээд хэлээч? 

  Өмнө нь явж очсон даруйдаа ийн асуулт тулгавал Намжүүн надад ер анхаарсан шинжгүй толгой гудайлган зогсох аж.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now