<10>

3.3K 247 6
                                    



  Маргааш гэдэг ээлжит нэгэн өдрийн өглөө нэг л ер бусын мэт хэрнээ тийм биш ч юм шиг хачирхалтайгаар эхэлсэн бөгөөд ийн санагдсан шалтгаан минь бид юу ч болоогүй мэт урьдын адил хоорондоо дотночлон харилцаж салах ёс гүйцэтгэцгээсэн явдалд оршино.

 Жинтэй нэг ширээнд суун өглөөний цай уухдаа ч, өмнө нь хамтдаа үзэж байсан инээдмийн киноныхоо талаар дурсан инээлдэхдээ ч, түүний хацар дээр үнсэн баяртай гэж хэлээд гараад явахдаа ч.. яг юу мэдэрч буйгаа би үл ойлгоно.

  Дулаахан цаг агаартай, намуухан салхитай энэ сайхан өглөө ч тэр.. би гэдэг хүнд ямар нэгэн бодлогошрол үл төрүүлэх шиг.

 Одоо харин Намжүүнтай зэрэгцэн сургуулийн зүг алхаж буй би түүнээс Тэхён яасан талаар асуухад тэр зүгээр л явмааргүй байна гэсэн хэмээн тоомжиргүйхэн хариулсан агаад үүнд нь ч нэг их гайхах шалтгаан байгаагүй тул би хэсэгхэн дуугаа хураачихаад түүнд зайлшгүй мэдэгдэх ёстой зүйлээ илэрхийлэн ам нээсэн юм.

      - Нээрэн.. Би өчигдөр Жинтэй учраа олчихсон.

     Үгээ эвлүүлж ядан байж ийн товчхон тайлан тавьбал Намжүүн тэр даруйдаа алхаагаа зогсоосноо өөдөөс нь эгцлэх над руу ер бусын гэмээр гайхширлын харц хаялах аж.

      - Юу? Яаж? Тэгээд юу болсон гэж?

      - Аав охин шиг л байна.. Би ч бас тэгж шийдсэн бололтой.. Энэ нь ч дээр байх.

      - Тэгэхээр сэтгэлээ татаж авна гэжүү?

      - Тиймээ, хичээнэ. Удахгүй мартаж л таараа.

  гэж найдаж байна..

  Хэдий хуурамчаар ч болов инээмсэглээд түүнийг аль эсвэл өөрийгөө хууръя гэж хичээсэн ч энэ чинь хэзээ ч бүтэхгүй гэдгийг дотоод хүн минь илэрхийлж дууг минь намсган, царайг маань ч барайлгаад авах мэт.

       - Чиний л сонголт шүүдээ. Гэхдээ харамсах зүйл битгий хийгээрэй.

  Эцэст нь Намжүүн надад дарамт учруулахыг хүсээгүй бололтой, мөрөн дээр хөнгөхөн цохьсоноо ийн нам дуугаар товчхон зөвлөмж өгснөөр бидний харилцан яриа өндөрлөж, үлдсэн замаа чимээ аниргүй орчин дунд элээнэ.


***


 Дараагийн хоёр өдрийн турш Тэхён мөн л хичээлдээ ирээгүй бөгөөд хоол болсныг мэдэгдэн намайг дуудах Жиныг хүлээн өрөөндөө ийш тийш холхихдоо зуршил болсон үйлдлийнхээ дагуу Жэитэй зурвасаар харилцангаа найз руугаа залгах эсэхдээ эргэлзэн байтал хаалга тогших чимээ дуулдаж, үүнтэй зэрэгцэн зүрхний минь ч хэмнэл алдагдаад эхлэв.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now