<16>

3.1K 209 5
                                    



     - Аав, би явах бэлтгэлээ хийлээ. Та сайн идэж аваарай.

 Өглөөний цайны үеэр гэрээс гарах цаг болсныг анзаармагцаа идэж амжаагүй зүйлсээ хам хум ам руугаа чихчихээд шатны зүг гүйн, түүгээр өгсөх зуураа би Жинд ийн хэлж амжлаа.

  Төд удалгүй хонх дугарах чимээ онгорхой хаалганы зайгаар тодхон сонсогдож, Тэхёныг ирчихсэн байх гэж бодсоор дүрэмт хувцас өмсөх үйл явцаа яаравчлуулан дуусгамагцаа цүнхээ шүүрэн аваад доош буув.

 Шатны сүүлчийн гишгүүрүүд дээр гишгэлэх зуураа үүд тийш харцаа тусгавал тэнд Жин, Тэхён хоёр өөд өөдөөсөө харан зогсох ба  Тэхён намайг олж хармагцаа инээмсэглэсээр  гар даллана.

  Зөрүүлэн түүний мэндийг мэдэх зуураа дэргэд нь очиж зогстол тэр яг л Жиныг сайн хар гэсэн шиг шууд л гараас минь атгаад хацар дээр хөнгөхөн үнсчихлээ.

    - Ахаа. Та мэдсэн үү, бидний үерхэж байгааг?

     - Тиймээ, мэдсэн.

  Тэхёны бахдалтай нь аргагүй мишээсээр тавьсан асуултын хариуд Жин ихэд хачинаар мушилзсанаа түүнтэй эгцлэн ширтэлсээр ийн хэлэх нь тэр.

    - Бидэнд амжилт хүсэхгүй юмуу? Охиныг чинь би ингээд авлаа шүүдээ гэж тохуурхангуй аястай ам нээхэд нь би түргэхэн Тэхёны гар луу тохойгоороо нудраад зэмлэнгүй өөдөөс нь зэмлэнгүй харц хаялахад тэр тоосон шинжгүй над руу нүд ирмэх аж.

  Хэнтэй юу л яриад байгаа юм бэ дээ?

      - Харин лдээ, уг нь аав нь зөвшөөрөөгүй юмсан гээд Жин жуумалзсаар гараа элгэндээ тэврэв.

      - Зөвшөөрөхгүй байх шалтгаан байгаа хэрэг үү? Жин ааваа..

 Хоорондоо ширүүхэн харц шидэлцэж, нүдээрээ тэмцэл өрнүүлцгээж буй тэдний уг түгшүүртэй байдлыг удаан ажаад байж чадаагүй би ухасхийн тэдний дундуур орж Жины хацар дээр үнсэн салах ёс гүйцэтгэмэгцээ нөгөөхийг нь дагуулан хаалгаар гарлаа.

  Яагаад ч юм саяын үйлдлийнхээ эрчинд автчихсандаа ч тэр үү түргэн түргэн алхалж байтал Тэхён ч хэмнэлд минь тааруулан дэргэд зэрэгцээд гараас угзран татсан нь намайг дороо зогсоход хүргэв.

      - Яаж байгаа юм бэ? Чухал хариулт сонсох гэж байхад.

      - Тийм тэнэг юм асуугаад байхдаа яадаг юм бэ?

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now