<4>

4.1K 286 10
                                    



  Хүүхэн хараа минь байдгаараа томорч хамаг бие маань хөдөлж ч чадалгүй тэр чигтээ царцаж орхилоо.. 

  Зүрх бүр дорхноо зогсчих шиг... 

  Бидний уруул нийлчихсэн.. дөнгөж сая.. 

  Санамсаргүй байдлаар бололтой..

 Удалгүй Жины гүн нойрондоо автсаныг илтгэх мэт намуухан хурхирах чимээ чихэнд дуулдахад би ухаан ороогүй чигтээ арай ядан өндийн  босоод хөлөө чирэн алхалсаар өрөөнөөс гармагцаа хоёр гараараа нүүрээ дарж хана налан суулаа.

  Хэр удаан тийм байдалтай байсан юм бүү мэд, нэг л мэдэхэд нүд анилдаад эхэлсэн.

 Хоёр мөрнөөс минь зөөлнөөр атган хөнгөхөн сэгсрэх нь мэдрэгдэхэд л би гэдэг хүн аажмаар нойрноосоо сэргэн нүдээ нухалсаар урдахаа харахдаа сэгсийж арзайсан үсээ янзлах ч сөхөөгүй сандралд автсан бололтой Жины төрхтэй тулгарсан юм.

      - Яагаад энд унтаж байгаа юм? Хүн айлгаад.. Үнэхээр айлаа шүү.

  Түүнийг харах төдийд л өчигдөр оройхон болоод өнгөрсөн болсон жигтэй явдал санаанд орж зүрх аймшигтай түргэн цохилохын зэрэгцээ хацар халуу оргино..

       - Бие чинь зүгээр үү? Халуурчихаа юу? 

  Жиныг ийн шалгаасаар духанд  минь гарынхаа алгыг наах төдийд би давхийтэл цочин түргэн гэгч нь харайн босоод түүнийг тойрон гарч хэдхэн алхмын цаана байрлах өрөө рүүгээ гүйн орсон даруйдаа хаалгаа ч цоожилж амжлаа.

 Үнэхээр өчигдөр Жин намайг үнссэн... Гэхдээ согтуу байхдаа, өөрөө ч тэгснээ мэдээгүй байх.. Гэхдээ санах болов уу? Тэгвэл яах бол? Үнэхээр галзуурах нь ээ?! 

 ..Ямартай ч бид үнсэлцсэн.. Тэр уруул үнэхээр амттай байсан..  

 Тэр юу бодож байгаа бол? Аав минь байхаа болъё гэх болов уу? Би түүндтаалагддаг болов уу? Яах бол?

 Баруун гарынхаа хуруунуудын үзүүрийг урууландаа шүргүүлэн элдвийн зүйл төсөөлөх намайг дороо дэвхэцсээр амандаа ийн бувтнаж байтал хаалга тогших чимээ болоод зүгээр эсэхийг минь лавлах Жины хоолой тодхон дуулдав.

 Өөрт тайвшрахыг шаардсаар хэдэнтээ уртаар амьсгалмагцаа эргэж харан удаан гэгч нь хөдөлгөөнөөр хаалганы бариулаас атгаад үүдээ нээвэл өнөө Жин л өмнө минь зогсож байх ба гартаа поднустай халуун хоол барьсан харагдана.. 

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now