<52>

2.1K 190 6
                                    



 Хусог түүний зүг өрөвдөнгүй харц хаялан байснаа ахин үг дугаралгүй эргэн өрөө лүү орж орох бол Жин ч шокны байдалтайгаа ганцаар газар хэвтсээр хоцорно....


***


  Тэкү Намжүүнаас Тэхёны талаар сурагласнаар Сэхитэй уулзан нарийн мэдээлэл авч хүүгийнх нь буй газар луу хөдөлсөн байлаа. 

 Ингэхэд нь Намжүүн ч түүнийг ганцааранг нь үдэж чадалгүй хамтдаа явсан юм.

 Галт тэрэгний нэгэн жижиг бүхээгт өөд өөдөөсөө харан сууцгаах тэдний хэн хэн нь хэсэг санааширлын байдал чаргацгааж байснаа Намжүүний үгээр нам гүм байдлаа эвдэв.

         - Жин ах зүгээр гэжүү? Шууд ингээд орхичихож болж байгаа юмуу?

         - Одоо л Тэхёнтой уулзахгүй бол би тайван ч амьсгалж чадахгүй юм шиг санагдаж байна гээд Тэкү уртаар санаа алдан ширээн дээр гараа тулаад гунихрангуй харцаа цонх тийш тусгана.

         - Чи.. Жин ахыг үзэн ядаж байна уу?

   Намжүүн удаанаар үгээ зөөн болгоомжилсоор асуумагцаа хариултанд нь чих тавьлаа.

        - Тэгж чаддаг байсан бол амар л байна.. Даанч яаж ч хичээгээд тэр хүнийг буруутгаж чадахгүй юм.

        - Ядаж л тэр чинь сайн хэрэг. Тэхёнтой сайн ярилцчихаад аль болох хурдан гэртээ эргэж очно шүү. Жин ах сэтгэл санаагаар хямраад үхчихэж мэднэ.

        - Мэдэж байна аа.. Эхлээд хурдхан Тэхёнтой уулзмаар байна. Түүнтэй ярилцахаас нааш тайван байж чадахгүй нь.

   Намжүүн дуугаа өндөрсгөн ямар нэг зүйл хэлэх гэж байснаа түүний дүйнгэ байдлыг ажаад ийн нөхцөлд юу ч хэлээд нэмэргүй, тэгвэл бүр л их бухимдахыг нь ойлгох тул амаа хамхив.

        - Ахиж Жины нэрийг хэлээд хэрэггүй, хэсэг ч болов тайван баймаар байна.

        - Хүссэнээрээ л бол доо, би угаас та нарын хэрэгт илүүц байх...

.. Хэдэн цагийн турш туулсан аян замын эцэст Намжүүн, Тэкү хоёр Сэхигийн зааварласан хаягийн дагуу ирээд байв. 


<         - Үнэндээ Тэхён тэр газарт ганцаараа байгаа. Тэр эгчийнх нь биш, манай эзэнгүй орхисон  хуучин байшин байгаа юм. Тийм болохоор хүүдээ санаа зовж л байлаа. Ганцаархнаа байна гэхэд нь, гэхдээ үнэхээр тийм хэцүү байдалтай байхыг нь хараад байж чадаагүй болохоор аргагүйн эрхэнд л  ятгалгыг нь зөвшөөрч тэр газар луу явуулчихсан. Та хоёр очоод сайн байгаа эсэхийг нь шалгаад, болвол аргадаад буцааж явуулдаг юм шүү.

MA DAD || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin