<30>

2.5K 220 9
                                    



      - Ирчихлээ, буухгүй юмуу? гэх  дуунаар л би гүн бодлогоширлоосоо цочисхийн ангижирч тэр дороо өндийх гэтэл бэлхүүс минь ямар нэг зүйлд татагдах нь мэдрэгдэв.

 Сая л суудлын бүс зүүгээстэй буйгаа санан эргэхтэй зэрэгцэн Жин суудлаасаа өндийн цээжээ урагш түрээд нүүрээ өмнө минь тулгасан байх нь тэр. 

        - Яагаад байгаа юм? гэж сандрангуйгаар асуухад Жин бүсийг чинь тайлж өгч байна хэмээн нүүрэндээ ямар нэг хувирал ил гаргалгүйгээр хэлчихээд эргэн надаас холдов. 

  Гайхан доош хартал үнэхээр л суудлын бүс минь суларсан байлаа. 

 Би бүр мэдрэлгүй болчихжээ.. 

  Хоолой засан сулхан дуугаар талархсанаа илэрхийлчихээд  хурдхан шиг машинаас буухын түүс болсоор хаалганы бариул руу гараа сунгаж байтал Жин тэр зуур сул үлдсэн гараас минь атгачих нь тэр. 

   Ээлжит цочиролдоо автсаар огцом өөр лүү нь харцаа шилжүүлэхдээ түүний гуниг нэвт шингэсэн мэт мэдрэмж төрүүлэх хоёр нүдээрээ наамайг цоолох мэт ширтэхтэй тулгарлаа. 

 Сандрал гээч зүйл минь тэр дороо л нэмэгдэж, тулгамдсандаа гараа татаж авах гэтэл Жин хэзээ ч тавихгүй гэсэн аятай бүр л чангаар атгах аж.

       - Түр..Түр л ингээд байчихъя, чамайг үнэхээр их санасан байна.

 Хэдий түүний хоолойг сонсоод өрөвдөх аль эсвэл хайрлах сэдэл төрсөн ч би өөрийн мэдэлгүй л тэгье гэж бодоогүй зүйлсээ хийчихлээ..

   Зүгээр л тавь хэмээх хатуу үгсийг өөрийн мэдэлгүй амнаас унагах би мөн л юу ч бодолгүйгээр гараа хамаг хүчээрээ угзран татаад авчихлаа.. 

 Хариуд нь Жин уртаар санаа алдсаар харцаа чанх урагш чиглүүлэх бөгөөд би тэрхэн мөчид дөнгөж саяын бодлогогүй үйлдэлдээ голдоо ортол харамсах хэдий ч тэр байдлаа мэдэгдэхгүй гэсэндээ ахин цонх тийш биеэ эргүүлэв.. 

 Яагаад тэгж орхисноо өөрөө ч ойлгохгүй байна..

      - Бүх зүйлд.. Бүх зүйлд ахиад уучлаарай.. Чамд үнэхээр хэцүү байсан байх, би юу ч ойлгоогүй явсан нь үнэн. Ямар тэнэгээ өчигдөр л ойлголоо, ахин дахин уучлалт гуйхаас өөр хийж чадах юм надад даанч алга даа.

      - Одоо ахиж уучлалт гуйгаад хэрэггүй, юу ч хийсэн нэмэргүй. Өөрийг чинь хэзээ ч уучлахгүй болохоор.

 Яагаад сэтгэл зүрхэнд минь багтахааргүй ийм хүйтэн үгс амнаас удирдлагагүйгээр урсаад байгааг өөрөө ч ойлгохгүй нь..

       - Чи мэдэх үү? Чамаас хол өнгөрөөсөн  өдөр битгий хэл цаг хором мөч бүртээ намайг ямар аймшигтай их ганцаарддагийг?

 Угсэтгэл өвтгөм үгсийнх нь хойноос би түүний царай луу эгцэлж ч чадалгүй чимээгүйхэн өөрийгөө зүхэж сууна..

       - Бага байхаас чинь л цэцэрлэг, сургуульд чинь хүргэж өгчихөөд одоо яаж хэдэн цаг хол байж тэснэ дээ л гэж боддог байлаа. Заримдаа бүр харамсдаг ч байсан, секунд ч хоцролгүй чамайг ирж аваад хамтдаа гэр лүүгээ инээлдэж алхдаг байсан үеийг чи санаж байгаа биздээ? Чамтай хамт өнгөрүүлсэн тэр мөчүүддээ л би амьд гэдгээ мэдэрч чадаж байгаа  юм шиг санагддаг. Чи хэдий нь амьдралын минь цор ганц утга учир болсон.. Гэхдээ мэдээж биеэ дааж, ганцаараа явж чаддаг болсоноос чинь хойш бид тийм ч их цагийг хамтдаа өнгөрөөхөө больсон нь харамсалтай.

 Түүний хэлсэн зүйлс бүгд үнэн.. 

 Надад ч бас заримдаа харамсалтай санагддаг.. 

Тэр миний төлөө бүхнээ, бүр амьдралаа хүртэл зориулж байгаа ачтай хүн шүүдээ. 

 Харин би түүний төлөө юу ч хийж чаддаггүй.. 

Харин ч их зовоодог.. 

Хэдий тэр намайг үгүйсгэсэн ч гэлээ... тэр шийдвэр нь бас л миний төлөө байсан..

       - Одоо бидний харилцааг дээрдүүлж, хэвэнд нь оруулах боломж байгаа бол би юу ч хийхэд бэлэн байна.

 Зүрх зүсэм үгс байна.. 

 Би ч үнэхээр л муу хүн бололтой.. 

 Энэ олон жилийн турш алдаа, дутагдал болгоныг минь юу ч болоогүй юм шиг инээж уучилдаг байсан энэ сахиусан тэнгэр шиг хүнийг ойлгодоггүй.. 

 Ганц хоёр л алдааг нь уучилж, ойлгож чаддаггүй арчаагүй амьтан юм..

  Юу ч юм хэлэхээр ам нээх зуураа түүний зүг хартал миний төсөөлөө ч үгүй үзэгдэл харцанд буух нь тэр.. 

  Жины аньсаганаас ялгарах шингэн зүйл аажмаар хацрыг нь даган урсаж буй нь тодоос тод ажиглагдана..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now