<59>

2.1K 160 12
                                    




 Бид бараг л хагас цаг хэртэй хугацааны турш чимээгүй сууцгаалаа. 

 Энэ хугацаанд бие биетэйгээ огт харц тулгараагүйн дээр  ээлжлэн санаа алдсаар..

 Уг эвгүй орчноос хурдхан салж ядан гэртээ очмоор, аль эсвэл бүр хурдхан үсэрч буугаад ганцаараа ч болов хаашаа ч хамаагүй алхсан ч чадахаар мэт санагдана.

 Хэдий түүний энэ үйлдлүүдэд тааламжгүй сэтгэгдэл олох бус харин ч жаргалтай болж байгаагаа мэдэрдэг ч одоохондоо энэ зүйл тохиромжтой биш..  

 Ядаж гэрлэсний дараа болж болно биздээ?

   Яах гээд байгаа нь үл мэдэгдэх Жины ямар нэг зүйл хэлэх аль эсвэл хөдөлгөөн ийхийг чимээгүйхэн хүлээх авч тэр машинаа ч асаасангүй.

 Эндээ хонох гээд байгаа юм байх даа?

       - Тэгэхээр..

    Жиныг сая л нэг юм итгэлгүйхнээр ам нээхэд би түүнд анхаарлаа хандууллаа.

  Хоёр гараа өвөр дээрээ тавин эгц урагш харцаа тусгасан байх тэрээр төв царайныхаа хувиралд ер өөрчлөлт гаргасангүй.

      - Чамайг ахиад уйлуулъя гэж бодоогүй юм шүү.. Өөрийн мэдэлгүй л.. гэж үргэлжлүүлэн түгдэрсээр хэлж байснаа  дуу аядан өөдөөс минь харлаа.

  Гэхдээ яагаад ч юм харцнаас нь гэмшил гэхээс илүү саяын ширүүн байдал нь л тодорч илрээд байх шиг.

 Таны үг, үйлдэл, мэдрэмж, байгаа байдал, бодол гээд бүх зүйлс ойлгомжгүйгээр зөрдөг..

 Өдий олон жил дэргэдээс чинь ажигласан би ч таны тухай сайн мэдэхгүй гэдгээ саяхнаас л ойлгох боллоо..

 Тэгтэл та надтай холбоотой бүх зүйлийг нэвтэрхий толь шиг л сайн мэддэг. 

      - Зүгээр л явцгаая хэмээн аль болох тоомжиргүйхэн хэлчихээд хажуудах цонх руу хараагаа тусгахдаа түүнийг дуугүй л хэлснээр хийгээсэй гэж дотроо шивнэсээр..


[Энд бас нэг балай хэсэг орчихжээ.. Алгасав . lol ]




MA DAD || JIN [END]Where stories live. Discover now