<24>

2.8K 219 11
                                    



         - Яагаад Тэхёныд гэж?

         - Чамд өөр оччихоор ойрхон таньдаг айл байгаа юмуу?

         - Үгүй лдээ.

         - Тэгвэл явъя.

  Надтай ийн ярилцах зуураа утсаа оролдож байснаа Намжүүүн хажуугийн өлгүүрээс гадуур хувцсаа шүүрэн авч надад нөмөргөчихөөд намайг дагуулан гарлаа.

         - Тэгээд юу болсон юм бэ дээ?

  Тэхёны гэр байрлах зүг рүү удаанаар алхлах явцад тэр ийн тайвнаар асуув. 

        - Тэрийг хэлмээргүй байна.

 Гүнзгий амьсгал аваад урдах замаасаа харцаа салгалгүйгээр ийн учирлавал тэр,

         - Ойлголоо доо. Хэлмээргүй байвал хэрэггүй, би одооноос чамайг байцаахгүй гээд тохойгоороо мөр лүү минь хөнгөхөн нудрав.

        - Харин чи? хэмээгээд хариулт хүлээн өөдөөс нь сониучирхан харахад Намжүүн жуумалзах аядсанаа над руу ширтсээр,

        - Юу гэж? хэмээн хэнэггүйхэн асуулаа.

        - Мэдэн будилах хэрэггүй ээ. Тэхён та хоёрын талаар ярьж байна. Өчигдөр юу болсон?

        - Чамайг хэлчихвэл хэллээ хэмээн үгийг маань ороох тэрээр хоёр хацраа хонхойлгож хөнгөхөн инээнэ.

       - Заза боль оо.. Тэхёныг байцаах юм чинь.

       - Тэкү.. Тэхёнтой хамаагүй юм битгий яриарай, ялангуяа Жины тухай.

  Энэ удаад дуугаа харьцангуй өндөрсгөн санаашрангуй аястай ийн хэлэх тэрээр харцаа эгц урагш чиглүүлэн нуруу тэнэгэр алхалж байлаа.

        - Яагаад?

        - Чи мэднэ дээ, ямар эмзэг гэдгийг нь.

        - Өчигдөрхөн л сал гээд загнаад байсан яасан?

        - Зүгээр л.. Бид ярилцчихсан болохоор одоо асуудалгүй.

         - Аргагүй л сайн найзууд юм даа. Ийм хурдан муудалцаж бас эвлэрээд л.

        - Тиймээ.. Бид чинь хэн билээ дээ? Ижилхэн л байдалд байгаа хүмүүс.

 Сүүлчийн үгээ амнаас унагахтайгаа зэрэгцэн тэр алхаагаа зогсоож хаа нэг тийш харцаа тусгах бөгөөд түүнтэй ижил зүг рүү харцаа шилжүүлвэл, үл мэдэг бүрсийн үзэгдэх хар дүрс бидэн лүү ойртон алхалж харагдана.

 Тэр нэгнийг бидэнтэй ойртон ирэхэд л би харц цамцныхаа том юүдэнгээр нүүрээ халхалсан Тэхён болохыг ойлголоо.

        - За, би явлаа. Амжилт.

  Намжүүн хальтхан гар өргөж Тэхёнтой мэндэлснийхээ дараа надтай ч мөн салах ёс гүйцэтгэчихээд буцав.

  Би ч мөн түүнд баяртай гэж хэлчихээд Тэхёны зүг хартал тэр явъя хэмээн гараараа дохиод цааш алхана..

 Ийн тэдний гэр лүү очих замдаа бид хоорондоо ганц үг ган хийсэнгүй нь надад харин ч амар санагдсаныг нуух юун.

  Тэхён гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн онгойлгож нээмэгцээ холдож зогсон надад зам тавьж өгөх ба би ч үүнийг нь тэр даруй ойлгосон тул шуудхан түүнээс түрүүлж дотогш орлоо.

  Үүдний өрөөний эргэн тойрныг нь ажиглан шинжих зуураа,

        - Ирээгүй удсан байна шүү, бараг өөрчлөгдөөгүй байна гэж муухан мишээсээр хэлэх зууртэр хаалга түгжчихээд ганц хоёр алхам хийн дэргэд  ирж зогсов.

         - Яагаад ийм орой гадуур явж байгаа юм? Юу болоов?

        - Зүгээр л, онц юм бишээ.

  Сэтгэл хөдлөлөө ил гаргалгүй далдлахыг хичээхдээ би түүн рүү нуруугаа харуулан зогсож, үүдний өрөөний модон шүүгээн дээр тавиастай вааран дахь цэцгийг оролдонгоо түүнтэй харилцан яриа өрнүүлж байв.

        - Зүгээр байтлаа хар шөнөөр айлд ирдэг юмуу? Гэрт чинь ямар нэг юм болсон байна. Дахиад л Жин биз? Өөр хэн байх вэ дээ?

  Түүний уцаарлангуй дуу намайг үйлдлээ азнан түрхэн зуур гацахад хүргэсэн нь хачирхалтай..  

         - Юу болсноо надад хэл, би мэдэх эрхтэй байх шүү.

         - Юун эрх?

         - Би чиний найз залуу.

  Энэ дөрөвхөн үг.. яг л түүний чин сэтгэлийн угаас гарсан мэт..

        - Тийм болохоор гэсээр ахин нэг том алхам хийх Тэхён дэргэд минь ирсэн байх ба баруун гарын минь бугуйнаас атган өөр лүүгээ татахад нь хэдий бие минь түүний зүг эргэсэн ч би өөдөөс нь эгцэлж дөнгөөгүй тул толгой гудайлгасан байлаа.

         - Надаас юу ч битгий нуу.

 Эрүүгээ удаанаар дээш өргөн түүний гүн хар нүдтэй харц тулгарахад тэр,

         - Бид дотносох ёстой гэдгийг чи мэднэ, илүү ойр дотно. Жин та хоёрын харилцаанаас ч илүү, түүнээс нуудаг зүйлээ надад л хэлж бай. Зөвхөн надад, тийм л харилцаатай болцгооё гэж итгэл дүүрнээр өгүүлнэ..

Өнөө л нэг гэнэтхэн гаргадаг  шийдэмгий төрх нь миний эргэлзээг арилгаж эхэлж байх шиг.. 

Жин намайг эр хүний хувиар хайрлахгүй, бүр хэзээ ч тэгэхгүй байх.

Магадгүй би одоо Тэхёнд итгээд, тэрэнтэй хүчээр ч болов дотносож Жиныг мартах хэрэгтэй ч юм билүү?

    Ийн бодлогошрох явцдаа би сул гараа алгуурхнаар дээш өргөн түүний хацар дээр тавиад нүдээ аньж аажмаар өлмийгөө өргөлөө..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now