<17>

3.1K 224 3
                                    



        - Тэхён, юм хэл лдээ? Тэхён? Хөөе?!

  Олон дахин түүнээс юу болсон талаар шалгаасан ч тэр үг дугарах нь битгий хэл намайг анзаарч байгаа эсэхээ ч үл мэдэгдүүлэн урдах замаасаа харцаа салгалгүйгээр намайг чирсэн чигтээ ширүүн гэгч нь алхална.

        - Ким Тэхён, хэлээчдээ?!

 Аргаа барсандаа би ийн хашгичих аядаад түүний чанга атгалтаас ганц оролдлогоор гараа угзран татаж авмагцаа дороо зогслоо. 

 Тэхён ч явдлаа зогсоон огцом эргэж харснаа ахин гараас минь хөтлөхийг завдах агаад би хойш ухран түүнээс займчмагцаа аргадангуй өнгөөр ахин тайлбар хүснэ.

         -Юм хэл лдээ?

         - Гуйя, битгий асуу.

 Эцэст нь тэрээр уртаар санаа алдаад хоёр гараа халааслан мөрөө үл ялиг хавчмагцаа сулхан дуугаар ийн хэлмэгцээ гэдрэг эргэлээ.

 Би ч түүнээс ялгаагүй бухимдсандаа ч тэр үү мөрийг нь шүргэх шахам дэргэдүүр нь зөрөн өнгөрөөд сургууль тийш хар эрчээрээ алхлав.


                                  ***


 Хичээлийн цагуудын туршид нэг их үзэгдээгүй ч тарсны дараа Тэхён хаанаас ч юм гарч ирснээ намайг гэрт хүргэж өгчихөөд явлаа. 

 Тэгсэн ч бас л тэр маргааныхаа талаар үг цухуйлгах нь битгий хол огт яриа өдсөнгүй..

Би ч залхсандаа шалгаахаа байж.. 

 Өнөөдөр Жин оройтож ирсэн, бас л ажил ихтэй байсан гэх тайлбар.

Ийм байдлаараа удвал бүр ядаргаанд орох нь.. 

Үнэхээр их санаа зовж байна.

 Даанч тэр ямар миний үгэнд орох биш дээ..

  Галын өрөөнд байрлах жижиг модон ширээний хоёр талд өөд өөдөөсаа харан сууцгаах бид шаазан аяга болон төмөр халбаганы хааяа нэг харшилдах чимээнээс өөр авиа үл сонстох орчинд хооллоцгооно.

Хэдий сульдсан гэлээ түүний хоол хийх гайхалтай чадвар огт муудаагүй байх чинь..

         - Аав, ажил чинь ямархуу байна? Сайн биздээ?

   Халбагаараа аяганы ёроолд тунасан будааг оролдон илүү хөдөлгөөн хийх зуураа Жиныг анхааралтай ажингаа ийн асуувал тэр харцаа миний зүг тусгаагүй ч ярианд минь анхаарч буйгаа илтгэн урууландаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад хариулна.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now