<63>

1.9K 161 14
                                    



        - Дуртайяа даалгаврыг чинь биелүүлье хэмээн инээмсэглэсээр тод томруун дуугаар хариулаад би Жины хүзүүг хоёр гараараа ороон өөр лүүгээ огцом татаж урууланд нь өөрийнхийгөө хүчтэй гэгч нь наалаа.

  Түүний зөөлөн уруулыг шуналтай гэгч нь удаанаар амтлах явцад хэзээ ч салмааргүй санагдана.. 

  Тэр үед тоглоом хийхээр шийдэж хэлээ ам руу нь оруулахад Жин цочирдсон аятай нүдээ томруулж, гэнэтийн царайных нь хувирлын шоолон инээхэд хүрэх би үнсэлтээ тэр дор нь зогсоон түүнээс зай авав.

  Амьсгаа авах зуураа тэр надаас холдож зогсох агаад одоо ч царайнд нь мэгдсэн шинж илрээстэй.

       - За, би даалгарваа сайн биелүүлсэн биздээ? Одоо яах юм?

  Өөрийг нь дуурайн ёжтой нь аргагүй инээсээр асуухад тэр сэдсэн зүйлийг  минь ойлгов бололтой мушилзаа харагдана.

        - Надаар тоглохыг хүсээд байгаа бололтой.. Гэхдээ хэн нь тэгэхийг харъя лдаа?

        - Охин тань таны тоглоом байхаа больсоон, ааваа.

  Энэ үг маань ч төлөвлөж байснаар түүний дотор цочрол үүсгэж чадав бололтой.

   Аав гэдэг үгийг хэлээгүй удаж..

        - Цуг хоол хийе, хүрээд ир.

  Хэсэгхэн чимээгүй байснаа Жин ийн тушаагаад гал тогоо руу эргэн орох ба би ч хойноос нь гэлдэрлээ. 

Энэ үед ч толгойд нэг л бодол эргэлдсээр.. 

Яаж түүнийг чадах вэ?..

  Хоол хийх гэж.. юм болгонд л мэдэхгүй, чадахгүй гэсэн шалтаг тоочсоор байгаад Жинээр заалгуулах аядсаар таарлаа. 

 Түүнтэй  биеэ наалдуулан ойртоход Жиныхээс илүү миний сэтгэл хөдлөөд байх шиг.

  Жин хийж байгаа буюу өөрийн чадварлаг эзэмшсэн зүйлдээ илүү их анхаарлах хандуулах бол надад ямар ч сонирхол үгүй тул догдлолоо дарахыг хичээн биеэ барьсаар таарна.

  Ашгүй нэг юм хүнд ажил дууссаны дараагаар тэр намайг өөрийн өрөө лүү дагуулан оров.

  Бид өөд өөдөөсөө харан зогсох агаад дараагийн тушаах зүйлд нь чих тавихад тэр биеэ цэхлээд ам  удаанаар ам нээлээ.

        - Миний цамцыг тайл.

   Бас л нүүрээ улайлгах нь битгий хэл нүдээ ч цавчлалгүйгээр хэлж байх шив..

 Бууж өгөхгүй гэсэндээ би нууцхан гүнзгий амьсгал  авч өөртөө зориг оруулаад түүний өмнө очиж зогсов.. 

 Хүндэрч орхисон гараа арайхийн  өргөмөгцөө би цамцных нь хамгийн дээд талын товчноос атган аажмаар тайллаа.

Золиг гэж.. Тэр албаар ингэсэн бололтой, дотуураа цээж нүцгэн байна гээд бод доо!

 Тэр дорхноо хацар ягаарч, харц минь эрхгүй доошлоход Жины намайг дооглон инээж буй төрх төсөөлөгдөнө..

  Ахин өөртөө зориг оруулах үг хэлчихээд үлдсэн товчнуудыг нь түргэхэн суллаж, нэгэнт тайлахад бэлэн болсон цамцыг хоёр тийш ярахад Жины цээж бүхлээрээ ил боллоо..

Булчинлаг бас халуухан.. Ичмээр юм..

  Ичсэндээ толгойгоо үл ялиг гудайлган хойш нэг алхам ухартал Жин дараагийнхаа тушаалыг өгөв.

        - Одоо өмд.

Та бүр намайг алахаар шийджээ?! Юугаа сэдээд байгаа юм бэ?!

   Шүлсээ гүдхийтэл залгин өөртөө зориг оруулж хамаг биеэ чангалаад Жин рүү ахин ойртож бэлхүүс хэсэг рүү нь итгэлгүйхнээр гараа сунгалаа.

  Тэлээнээс нь сулхан атгамагцаа гүнзгий амьсгал авч аажмаар суллав.

   Зүрх хүчтэй цохилон чичирч, салганан нугарах шахсан хөл дээрээ арай ядан тогтоно..

 Жин  биеэ барисандаа хоёр гараа чанга гэгч нь атгасан байх ба өнгийн дээш харвал тэр ч мөн миний адилаар нүдээ анин шүлсээ залгилаад байв.

  Өөртөө ч тэр, надад ч тэр хэцүү юм хийлгээд л..

  Тийм ч сул бус загвартай өмдийг нь  аажмаар  шувталж, түүнтэй зэрэгцэн доош суулаа.

 Жин ч ашгүй нэг юм хөлнүүдээ хөдөлгөн өмдөө гүйцэд хөлнөөсөө салган хажуу тийш өшгөчөөд хоёр гарын бугуйнаас атган намайг татаж босголоо.

 Яг одоо өмнө минь дотуур хувцаснаас өөр өмсөө зүйлгүй үлдсэн залуу зогсож байна..

 Итгэмээргүй юм.. 

Хацраар аймшигтай халуу дүйгэн, бие доторх хамаг цус буцлах мэт..

  Жины царай ч мөн адил улайх авч нүд нь итгэлтэйгээр гялалзана.

      - Ахиад нэг юм тайлуулмаар байдаг.. Яадаг юм билээ? хэмээн тэр зальжин гэгч нь инээмсэглэсээр намуухан хоолойгоор шивнэх төдий хэллээ..

Жин!! Галзуурах нь ээ!! Таныг яах ёстой юм бэ?!! ...





[Oh ma heartu.. Заримдаа боддог лдоо. Тэр үед яаж ийм юм бичиж чадсан юм болоо гэж.. Энэ яг тийм хэсэг xD

omno ni taarsn smut hesgig hassand uuchil xD hze neg odr tm hesgig lag bichdg bolchood nohoj oruulsuugai *amlay]

MA DAD || JIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang