<23>

2.8K 223 6
                                    



  Туслалцаа нь хэрэггүй гэх утгыг илэрхийлж шуудхан толгой сэгсэртэл Жин нуруугаа бөхийлгөн тонгойгоод гараас минь ганц угзраад л намайг босгочихлоо.

 Тэгснээ ам нээж ч амжаагүй байтал  нуруугаар минь хоёр гараа оруулж чангаар тэврээд эрүүгээ мөрөн дээр байршуулав.

        - Уучлаарай.. Өчигдрийн явдалд бас бүх зүйлд. Би юу хийгээд байгаагаа ч ойлгохгүй байна. Үнэхээр галзуурсан бололтой.

   Түүний гэмээ хүлээж буй уг үйлдэл болоод үгсийн хариуд чухам юу гэхээ үл мэдэх би ийм нөхцөлд би юугаа ч хийх билээ..

          - Би чамайг ааваас чинь өөр хүний хувиар хайрлах эрхгүй хүн. Чи өөр хүнийг хайрлаж бас  хайрлуулах ёстой.

         - Тэгсэн ч би  эр хүний чинь хувиар таньд  хайртай, та ч бас намайг эмэгтэй хүн гэж хардаггүй гэжүү? Үгүй л юм бол яагаад намайг тэгж их баярлуулж, догдлуулсан юм? Яах гэж надад дэмий хоосон найдвар төрүүлдэг байсан юм бэ? Надад ямар хэцүү байгааг яагаад ойлгодоггүй юм?

  Хаанаас ч юм гэнэтхэн гараад ирсэн амнаас чөлөө зайгүй урсах гомдлын үгстэй зэрэгцэж нулимс ч хацрыг минь даган гадагшилна.

  Тэгтэл Жин аажмаар тэврэлтээ суллан надаас холдоод хацар дээр минь тогтсон шингэн зүйлийг хуруугаараа арчсанаа доошлон шалан дээр өвдөглөж суух нь тэр.

      - Уучлаарай.. Намайг үнэхээр уучлаарай. Би хэзээ ч чамайг эр хүний хувиар хайрлаж чадахгүй. Болох ч үгүй, би ээжид чинь амласан. Хэзээ ч чамайг оролдохгүй, үүрд аав шиг чинь байна гэж. Тийм болохоор бүх зүйлийг мартаад ахиад-

 Түүний утга учиргүй яриаг үргэлжлүүлэн сонсоод байж төвдөөгүй би нэг л мэдэхэд хацар дээр нь гарынхаа алганы ормыг буулгаж орхисон байлаа..

 Тэр эрүүгээ хажуу тийш үл ялиг эргүүлж нүдээ томруулсан байснаа эргээд хэвийн төрхөндөө орж толгой гудайлгахдаа уртаар санаа алдав.

       - Намайг зод, цохь. Хүссэнээ хий, чи тэгэх эрхтэй.

       - Адгийн амьтан.. Хүссэн үедээ намайг догдлуулж, хүссэн үедээ үнсэж, хүссэн үедээ.. шаналгаад хаячихаж болно гэж бодоо юу? Би ер нь таны хувьд яг хэн юм? Зүгээр л надтай унтахыг хүсдэг юмуу? Тэгвэл тэгээч! Намайг хүчиндчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг  царайлаад уучлалт гуйгаад хаяхгүй юу?! Тэгээд зүгээр л март за юу! Таны хамгийн сайн чаддаг зүйл биздээ?!

 Бухимдлаа илэрхийлэн түүн рүү хашгичсаныхаа дараагаар би түүнээс нулимсаа нуух гэсэн иг гарынхаа араар нүд хавиарх хэсгээ дарсаар хойш эргэж хаалгаар гүйн гарлаа.

  Гадаах гэгээ хэдийнээ тасраад байсан тэр үед зүг мэдэн хаашаа ч юм хамаг тэнхээгээ шавхан гүйсээр л.. 

  Энэ тэнэгээс болоод зүрх сэтгэл минь бүр юу ч үгүй  үймэрч байх шиг байна..

  Гэрээс нилээн зайдуухан гудамжинд очсоноо сагсны талбайн цемэнтэн газар дээр өвдгөө тэврэн  сууж ханатлаа уйлсны дараа ч бүх зүйл бүр л дордсон мэт  санагдана.

  Түүнтэй ярилцсан биш харин ч бүр байдал дордчихлоо... 

  Түүний л буруу..

  Гэрийн хувцас болох нимгэн цамц болон богино шорттой чигээрээ ухаан мэдрэлгүй шахам гараад ирчихсэн учир хэдий хавар цаг ч гэлээ салхи салхилан оройн сэрүү орж эхлэхэд бүр л их даарна..

  Буцаад явж чадахгүйгээс хойш арга буюу би аль ойрхон нь гэж санасандаа Намжүүний гэрийг зүглэлээ.

 Хаалгыг нь тогшоод гарынхаа алгыг хайрсаар хүлээн зогстол тэр нэг их удалгүй үүдээрээ шагайгаад намайг гайхсан байртай дээрээс доош гүйлгэн харна.

      - Намжүүнаа.. Оройн мэнд.

  Ийн хэлээд түүний санааг зовоочихгүй гэсэндээ хүчээр инээе гэсэн ч нэг л болж өгсөнгүй, уруул минь улам л ярвайж буйг би мэдэрч байлаа.

        - Яагаад ийм байдалтай явж байгаа юм? Бүр хар шөнөөр? Ямар ч байсан хурдан ор, даарлаа гэсээр надад зам тавьж өгөн холдоод хаалгаа дэлгэхэд нь би ч түргэн дотогш оров.

         - Жин ахтай ямар нэг юм болоо юу?

        - Ер нь бол.. тийм гэж чичигнэсэн хоолойгоор товчхон хариулт өгчихөөд хүйтэнд хайрагдсан хацраа гарынхаа алгаар үрэн дулаацуулж байтал Намжүүн,

         - Тэгээд гэрээсээ зугтчихаа юу? Үнэхээр ноцтой зүйл болжээ, одоо тэгээд яах гэж байна? гэж зовнисон байртай асуусаар хоёр гараа өмднийхөө малаасанд хийгээд  хана налан зогсов.

        - Мэдэхгүй юмдаа.. Гэрт чинь хүн байхгүй бол өнөөдөр энд хонуулаач?

       - Одоо гэрийнхэн ирж байгаа.. Уучлаарай, болохгүй нь.

       - Зүгээр дээ, би учраа олчих байх.. Дулаацсан болохоор явлаа, баяртай.

  Юу ч бодолгүйгээр түүнтэй салах ёс гүйцэтгэчихээд хаалга тийш хөл тавин дэргэдүүр нь зөрөх гэтэл Намжүүн гараас минь татсанаа,

         - Тэхён гэртээ ганцаараа байгаа байх, би хүргээд өгье гэх санаачлага гаргах нь тэр..

MA DAD || JIN [END]حيث تعيش القصص. اكتشف الآن