<55>

1.9K 169 21
                                    



     - Юу? Тэгээд үнэн юмуу? Үгүй юмуу?

     - Худлаа гээд байхад.. Юу гэж би тийм хурдан.. гэж амандаа бувтнасаар Тэкү хойшлон нуруугаа буйдангийн гадаргуу дээр тавин хэвтээд хөнжлөө нүүрэн дээгүүрээ бүтээлээ.

     - Хүн юм ярьж байхад хариулаач! Тэгвэл яах гэж тэгж худлаа ярьсан юм?

 Намжүүний  хоолойн аяс харьцангуй тайвширсан гэмээр сонсогдох ч бухимдал нь бүр мөсөн арилаагүй болов уу гэлтэй хөмсөг зангидсан хэвээр.

     - Үгүй гэж хэлээд байна, би жирэмсэн биш! Зүгээр л Жиныг хашраах гээд худлаа хэлчихсэн юм!

  Сая л учрыг нь ойлгов бололтой Намжүүн түрхэн дуугаа хурааж, харин Тэхён санаа амарсан аятай гүнзгий амьсгал авах аж.      

     - Ямар ч байсан та хоёр тэгсэн юм байна, тийм үү? гэх асуулт энэ удаад Тэхёных.

 Энэ үг нь Тэкүг хангалттай ичээж, нүүрийг нь улайлгаж дөнгөхөд тэд ядаж л өөрийнх нь царайг харж чадахгүй байгаад баярлана.

      - Аргагүй л эр хүн юм даа. Ийм хурдан-

  Тоомжиргүйхэн үгс унагаж байсан Тэхёны амыг Намжүүн шалмагхан гараараа даран чимэээгүй байхыг сануулчихаад яриагаа эргүүлэн өнөөх рүү нь шилжүүлнэ.

      - Ямар ч байсан би  хаягийг заагаад өгчихсөн байгаа. Жин ах удахгүй ирнэ биз. Чи үнэхээр.. тийм юмаар тоглож болдог юмуу? Ямар их санаа зовсон бол, ер нь худлаа гэдэг нь баттай биздээ?

         - Тэр үед шалгаад үзчихсэн. Ингэхэд чи Хусог руу ярьсан уу? Тэр муу тэгж хэлээ юу? гэж дурамжхан хэлэх Тэкү хөнжлөө шидлэн биеэ өндийлгөж нуруугаа буйдангийн түшлэг налуулаад гараа элгэндээ тэвэрч суулаа.

      - Аан.. Тиймээ. Тэр ч бас чиний худлаа хэлснийг мэдээгүй юу?

      - Тэр муу Хусог мэдэж л байсан шд. Дахиад л хүнд худлаа яриад.

     - Тэгэхээр Хусог ах та хоёр хуйвалджээ дээ? Жин ахыг хашраах гээд.

      - Ер нь бол.. тийм.. Одоо энэ талаар ярихаа боль оо.

      - Тэгвэл ямар ч байсан явахдаа бэлд. Удахгүй чамайг авах хүн чинь ирнэ. Бэртсэнийг чинь харвал, бас худлаа хэлснийг чинь мэдвэл боож үхэх байх шүү гэх хатуухан захиас үлдээчихээд Тэхён цааш эргэж хурдан хурдан алхалсаар өрөө лүүгээ явж орлоо.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now