<54>

2K 169 19
                                    



 Намжүүнийг нэг гартаа тортой зүйл барьсаар эргэн байшинд орж ирсэн даруйд цаад коридорын буланд хаалга тасхийн хаагдах чимээ болон хэн нэгний ёолох дуу угтлаа.

  Юу билээ гэж бодох зуураа гаран дахь зүйлсээ санжигануулсаар байшингийн тэр хэсэгт очиход Тэхёны буй өрөөний гадна Тэкү баруун хөлийнхөө шагай хэсгийг барин ярвайж суугаа харагдав.

 Тэр дороо л юу болсныг лавласаар тортой зүйлээ газар хаян түүн дээр очиж дэргэд нь явган суухад Тэкү юу ч болоогүй гэх товчхон хариулт өгчихөөд хөлийнхөө бэртсэн байж болох хэсгийг гараараа тэмтэрч үзнэ.

 Намжүүн юу болсон тухай шалгаахаа азнаж бэртсэн хөл рүү нь анхаарлаа хандуулах ба түүнийг гар дээрээ өргөн тэврээд эргэн үүдний өрөө лүү аваачиж буйдан дээр хэвтүүлэв.

 Тэкү буйдангийн түшлэг дээр толгойгоо тавин гарынхаа араар нүд хэсгээ халхаллаа.

 Намжүүнийг газар өвдөглөн сууж түүний эвгүйрхсэн хөлийн гутлыг тайлж аван шалгачихаад эргэн өндиймөгцөө  хацрыг нь сэмхэн дагаж урсан шингэн зүйлийг анзаараад дэмий л санаа алдана.

 Хэдий тодорхой хэлж мэдэхгүй ч гэлээ тэр Тэхён, Тэкү хоёрын дунд маргаан болсон гэдгийг төвөггүй гадарлаж байлаа. 

 Бас ахин тэдний хэрэгт орооцолдохгүй гэсэндээ санаа зовнилоо түр хойш тави н өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээх аж.

      - Хөл чинь бэртчихсэн бололтой, яг яасныг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ хамаагүй хөдлөхгүй бол зүгээр байх.. Ямартай ч битгий хөдлөөрэй, би хоол.. хоол ч гэж гоймон чаналаа гэж түүнд хандан тайвнаар хэлэх Намжүүн гадуурх хүрмээ цээж хэсэгт нь дэлгэн хаячихаад холдов.

  Ингэхэд нь ч түүний  нууцхан санаа алдалт араас нь салахгүй дагаастай..

   Яагаад уйлаад байгаагаа үл ойлгох Тэкүгийн нүднээс нулимс ганц нэгээр дусалсаар.. 

  Магадгүй өвдсөндөө, аль эсвэл хэн нэгэнд гомдсондоо.. бүр өөрийгөө үзэн ядаж, өөртөө уурласандаа ч тэр байж магад..

      - Дэндүү утгагүй юм.. Би яагаад уйлаад байгаа юм бол? Надад гомдох эрх байгаа гэжүү? Хэтэрхий амиа бодсондоо би бусад хүмүүсийг ч анзаардаггүй байсан. Энэ удаад ч тэр Жиныг гэсээр байгаад Тэхёнд болон бусдад ямар их төвөг удаж байгаагаа мэдээгүй. Ямар байдалтай байгааг нь харсан хэрнээ л ойлгодоггүй. Нэгнийх нь тухай бодохоор нөгөөг нь ор тас мартчихдаг. Хэдий буруу зүйл хийсэн ч гэлээ одоо өөрийгөө хуурч, Жиныг ч бас зовоож байна. Зүгээр байсан өөрийнхөө ч тэр, бусдын ч тэр амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн.. Болдог бол буцмаар байна.. Өөрийнхөө тэнэг шийдвэр гаргахаас өмнөх, бидний хэн хэн нь жаргалтай байдаг байсан тэр үе рүү.. Гэхдээ энэ боломжгүй болохоор.. эвлэрэх хэрэгтэй. Бүгдийг зөвөөр зохицуулж, ахиж өөрийгөө бас бусдыг шаналгах зүйл хийхгүй байхад л болно.. Харин яаж тэгэх юм бол?.. Яаж?

MA DAD || JIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant