<7>

3.4K 246 3
                                    



"Түүнд хэлсэн нь дээр байх. Сайн найз чинь биздээ? Энэ асуудлаас чинь болоод чамаас хөндийхчихгүй гэдэгт нь би лав итгэлтэй байна"

"Юутай ч хараад л үзье. Уг нь Тэхён тийм удаан уурлаж чаддаггүй юмаа"

 Жэитэй ийн зурвасаар харилцах зуураа үнэхээр л Тэхён долоо хоног шахуу бидэнтэй огтхон ч харьцаагүйн дээр таарах болгондоо танихгүй юм шиг л дүр эсгэж дэргэдүүр өнгөрөх нь бидний хэн хэнд эвгүй сэтгэгдэл төрүүлж буй талаар бодож байлаа.

  Эцэст нь би түүний энэ байдлыг хараад байж чадалгүй тэсгэл алдаж, ээлжит нэгэн өдөр хичээл тарахын алдад сургуулиас гармагцаа ганцаар байгаагаас болоод ч тэр үү ууртай нь аргагүй түргэн түргэн алхалж буй түүний араас явж очоод замд нь хөндөлсөн зогссон юм.

     - Бас яах гээв?

  Түүнийг хоёр гараа өмднийхөө халаасанд хийн мөрөө хавчиж, харцаа дэргэдүүр минь зөрүүлэн хаа ч юм тусгаад дурамжхан ийн асуухад би гүнзгий амьсгал аваад ятгалгын төлөвлөгөөндөө оров.

      - Тэхёнаа, ярилцъя. Чамаас юм нуусанд уучлаарай.

      - Зүгээр ээ, явж тэр нууцаа Намжүүнтайгаа ярь гэж тэр намайг илт үл тоомсорлосон маягтай үгсээ үргэлжлүүлэн шидэлчихээд нуруу тэнэгэр дэргэдүүр зөрөн өнгөрлөө. 

  Тэр үнэхээр бууж гэж шийдсэн өгөхгүй бололтой..

      - Маяглахаа боль лдоо. За би хэлье ээ, хэлье. Нууцаа хэлье, болох уу?

      - Нээрээ юмуу?

  Аргаа барсандаа тэр дороо бууж өгтөл Тэхён шуудхан ийн дугараад биеэ бүтэн эргүүлэн эргэж харах агаад тэрхэн үест би түүний нүүрнээс саяын уурсангуй төрх ор мөргүй замхарч, оронд нь баяр хөөр дүүрэн хүүхдийнх адил инээмсэглэл тодорсон байхыг олж хараад гайхсанаа нуух юун..

 Хачин хүн юмаа... Би лав хэзээ ч учрыг нь олохгүй байх.

  Дараа нь би Намжүүнд юу ч хэлэлгүй түүнийг  орхичихоод гэр тийш чиглэх замаар мөр зэрэгцэн алхахдаа Тэхёнтой ярилцахаар шийдсэн юм..

      - Юу.. Чи битгий гайхаарай, за юу?

  Эргэлзэж тээнэгэлзэхийн дээдээр өөртэйгөө тэмцэлдэн байж урдах зам руугаа харцаа тусгасан чигтээ ам нээвэл Тэхён ихэд сониучирхсан байртай шуудхан намайг шавдуулах аж.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now