<21>

2.7K 236 15
                                    




       - Одоо унт даа. Ядарч байгаа байх. Маргааш хичээлтэй биздээ?

       - Маргааш чинь амралтын өдөр.

       - Нээрэн тийм шүүдээ. Бүр мартчихсан байна шд гээд Хусог уг таагүй уур амьсгалыг дээрдүүлэхийн тулд дуу гаргана инээх авч нүд минь өөрийн эрхгүй сэтгэлийн гүнээс ундрах шингэн зүйлд бүрхэгдэнэ..

        - Яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм?

  Хусог тэр зүйлийг минь олж харсан даруйдаа гайхсан аястай асуух ба би нүүрээ өвдгөндөө үрэх аядчихаад түүний зүг харлаа.

        - Надад хэцүү байна.. Үнэхээр их.

 Хэсэгхэн зуур нөхцөл байдлыг үл ойлгох мэт хөмсгөө өргөн дуу аядсанаа тэр над руу ойртон сууж, хоёр том гараараа биеийг минь ороон тэврэхдээ намуухан хоолой гаргана..

        - Зүгээр дээ уйл, хүссэнээрээ уйл. Хэлэх юм байвал хэл, ах нь ойлгоно оо. 

  Надад яг л энэ хэн нэгний халуун дулаан тэврэлт дутагдаж байсан бололтой. 

 Намайг ойлгож, сонсож чадах хэн нэгэн..

 Цаанаасаа л энэ мөчийг хүлээж байсан мэт нулимс минь тасралтгүй урсаж, гомдлын үгс асгарсаар..

        - Би Жинд хайртай. Чин сэтгэлээсээ.. Өөдөөс минь хараад инээх төдийд нь л ямар их догдолж, жаргалтай болдог гээч? Даанч тэр юу ч мэдэхгүй.. Бараг сэтгэлээ илчилчихээд байхад хүртэл ойлгоогүй. Согтуу ирсэн өдрөө намайг үнсчихээд маргааш нь санахгүй байна гээд юман чинээ тоогоогүй. Миний анхны үнсэлт байсан шдээ.. Дараа нь зүгээр уучлалт гуйгаад мартъя гэсэн. Тийм хүн байдаг юмуу? Тэнэг новш! Надад одоо аав хэрэггүй шүүдээ..

  Аль болох нам дуугаар мэгших явцдаа би түүнд ийн бүх зүйлийн талаар товчхон тайлганаж байлаа..  

  Энэ бол хамгийн дотны хүндээ ч хэлж зүрхэлдэггүй зүйлс минь..

       - Тэр тэнэг новшийг алахаа би нэг мэдье ээ. Бүр уур хүрчихлээ.

       - Хэрэггүй ээ, түүнд битгий муу юм хий. Тэр буруугүй.

       - Буруугүй гэнэ шүү, тэнэг амьтныг! Одоо хар лдаа, жоохон хүүхдэд хүч хэрэглэх дөхчихөөд тоох ч үгүй унтаад өгч байгаа биздээ?

       - Согтуу байгаа шүүдээ, юу хийж байгаагаа ч мэдэхгүй.

  Ердөө хормын өмнө хамаг ухаан санааг минь эзэмдээд байсан гомдох болон уурлах мэдрэмж тэр хүнийг өмөөрөх сэдлээр солигдчихсон буй нь өөрийг минь ч багагүй гайхшруулна..

       - Харааж байснаа өмөөрч гэнэ.. Тэнэг охин юмдаа.

       - Тийм бололтой.. Тэнэг юм.

       - Одоо тайвшир даа. Хамаг амьдралаа нэг дор тооччихлоо.

       - Танд баярлалаа, надад ярилцах хүн хэрэгтэй байж гэсээр түүний цээжнээс нүүрээ хөндийрүүлэн нулимсаа гарынхаа араар нулимсаа нудраад инээмсэглэхэд Хусог ч мөн адил мишээсээр толгойг минь зөөлнөөр илж өгөв.

       - Зүгээр дээ, надад ч бас ийм хөөрхөн охин байсан бол би үнэхээр их хайрлах байлаа. Жинд атаархчихлаа байна.

        - Би ч бас тань шиг аавтай болмоор л байна. Жин хэдий аавыг минь орлож чаддаг ч гэсэн одоо бол.. 

 Ярианыхаа төгсгөлийг ч хийж чадалгүйгээр гунигтайгаар санаа алдах би.. чухам ямархуу байдалд орчихоод буйгаа үл мэднэ..

       - Энийг ярих хэрэггүй дээ. Унтацгаая.

       - Тэгье дээ. Би өрөө лүүгээ явлаа. Та Жины өрөөнд унтчих хэмээн тохиролцох аядаад түүнээс бүрмөсөн холдож, хөлөө шалан дээр газардуулаад босохыг завдтал Хусог гараас минь зуурах нь мэдрэгдлээ.

       - Ах нь чамд туслах уу?

  Үйлдлээ азнан хойш суугаад яриагаа үргэлжлүүлэхийг нь хүлээн өөдөөс нь ширтэхэд Хусог урууландаа ихэд зальжин инээмсэглэл тодруулаа ажиглагдана.

       - Хоёулаа Жиныг уурлуулцгаая.

       - Яах гэж?

       - Хүүхэд тэгж зовоочихоод тэр муу зүгээр өнгөрөх ёсгүй биздээ?

      - Тэр ч дэмий байхаа даа.

  Хэдий шуудхан дурамжхан буй мэт царайлсан ч сэтгэл минь түүний жигтэй санаачлагат эрхгүй татагдаж цаашлан юу төлөвлөснийг нь лавлалаа. 

       - Тэгээд яг яаж уурлуулах юм?

       - Хардалт. Ер нь аавын ч тэр, зүгээр нэг эрэгтэй хүний ч хувиар тэр ин чамайг надаас харамлаж л таараа. Янзыг нь үзэцгээе, болж байна уу?

Яагаад ч юм түүний этгээд санаа надад таалагдсан тул би шуудхан зөвшөөрлөө.

 Хардалт.. Туршиж үзэх хэрэгтэй л зүйл байх.

 Гэхдээ Тэхёнтой үерхэж эхэлснийг минь тэр мэдчихээд ямар хариу үйлдэл үзүүллээ? 

Үнэхээр л өмнөөс минь баярласан, эсвэл төгс жүжиглэлт гаргасан байх..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now