<15>

3K 221 5
                                    



[Та нарынхаа хүсэлтээр үлдсэн бүх хэсгээ publish хийлээ.. Засвар хийлгүйгээр... Энэ цаг үед үнэхээрийн амжишгүй нь.. Гүнээ хүлцэл өчье. &Алдаа дутагдалтай нь хайрлаж өгдөгт баярлалаа... ^_^]




         - Аав, та унтчихсан уу?

  Хэн хэн маань чимээ аядсанаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа нойр хүрч эхэлсэн тул өрөөндөө очиж унтахаар шийдсэн тул би ядаж  түүнийг тайван амарч байгаа эсэхийг шалгахаар ийн асуусан ч хариу олж сонсоогүй ба  Жинээс тэврэлтээ эвтэйхнээр салган өндийхийг завдтал тэр гэнэтхэн эргэж харснаа хоёр гараараа нурууг минь ороочих нь тэр.

         - Битгий яв аа, цуг унтъя гэх түүний сулхан хоолой болоод одоо ч аниастай нүд зэргээс хариугүй зүүдний ертөнцдөө зочлох гэж буй нь тов тодорхой ажиглагдах бөгөөд угаас ядарч байснаас тэр үү аль эсвэл энэ өхөөрдөм байдлыг нь хараад би бодлоо өөрчилчихсөн үү бүү мэд уг саналыг нь ер эсэргүүцэлгүй зөвшөөрчихөөд энгэрт нь шигдэн дулаан энгэрт нь хучуулж хэвтэнэ..

 Хэзээд дулаахан байдгаар барахгүй ямар ч үед намайг угтаж аваад тайвшруулдаг сайхан газар.. 

         - Тэкү.. Уучлаарай.

         - Юунд тэр вэ?

         - Зүгээр л.. чамайг зовоож байсанд. Бас одоо ч тэгж байгаад.

         - Харин ч би л таныг их зовоодог байсан байх.

         - Тийм биш шүүдээ, чи л намайг халамжилдаг.

         - Юу гэждээ? Та л миний аав ээжийг орлож өгдөг шүүдээ. Ахиж битгий тэгж хэлээрэй.

  Үүгээр бидний яриа өндөрлөв бололтой, ахин үг дугарсангүйг бодоход тэр нойр болон ядаргаандаа дийлдээд унтсан байх.  

 Одоо ч зүрхний цохилт минь хэмээ алдсан хэвээр буй нь намайг айлгаж байна. 

Миний сандрал түүнд мэдэгдэж байгаа болов уу? Тэхёнтой дотносож байгаа хэрнээ яагаад би одоо болтол догдлоод байгаа юм бол? гэхчлэн олон олон бодлууд толгойдоо эргэлдүүлсээр, нэг л мэдэхэд миний ч нойр хүрч эхэлсэн байв.

  .. Нүдээ нээхэд бид ямар байдалтай байсан яг л тэр хэвээрээ.. 

  Жиныг сэрээчихгүй гэсэндээ болгоомжтойгоор өндийж ханын цаг руу өнгийвөл, үүрийн зургаа өнгөрч байна.

MA DAD || JIN [END]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin