<14>

3.2K 249 6
                                    



      "Тийм гэжүү? Тэгээд үнэхээр үерхэх юмуу? Тэр найзыг чинь сайн мэдэхгүй ч гэлээ үнэхээр чамд сайн юм шиг байна уу? Аль эсвэл зүгээр л найзын сайхан сэтгэл үү?"

      "Мэдэхгүй байгаа ч энэ л зөв шийдвэр юм шиг байна. Найзын маань хувьд миний шийдвэр буруу юм шиг ч гэлээ түүнээс илүү  би айгаад байна. Жиныг гэх сэтгэл минь хэвээрээ байсаар байгаад бидний харилцааг сүйрүүлчих вий гэхээс. "


  Цөөн хэдэн дотны хүмүүстээ ч мэдэгдэхгүй гэсэндээ ганцаараа байх үедээ л зурвас бичиж дотночлон ярилцдаг хэдий ч энэ удаад тэсгэл алдсандаа би Тэхёныг уух зүйл авахаар явсан хойно ийн Жэид болсон явдлыг гялсхан тайлагнаад амжсан нь энэ.

  Дараагаар нь би одоо ч тээр хол ундааны машины наана цөөн хэдэн хүний араас оочерлож зогсоо нь хальтхан үзэгдэх Тэхёны зүг харц хаялангаа бас л нэгэн байнгын зуршлынхаа дагуу Жин рүү утас цохив.

  Хэдхэн дуудуулчихаад хариу өгөх үест нь түүний хоолой сая л унтаад сэрсэн юмуу гэмээр сулхан дуулдахыг анзаарсан ч би тэрүүхэн үедээ Тэхёны хүрээд ирэх вий гэж сэрэмжлэх шиг байн байн тийш өнгөлзсөөр байсан тул нэг ач холбогдол өгч төвдсөнгүй..


        - Байна. Аав, та хаана байна?

        - Аан тийм.. Би харин очиж амжихгүй болчихоод, тэгээд яг залгах гэж байлаа. Чи түрүүлээд явж бай.

        - За, аав. Гэхдээ би бага зэрэг оройтох байх шүү.


  Түүний хоолой.. Үнэхээр ядарсан мэт сонсогдож байна.. 

  Үнэхээр тийм байсан ч тэр ч юу ч хэлэхгүй лдээ.

  Хичнээн их ядарч, хичнээн их өвдсөн ч надад тийм хэцүү байдлаа харуулахыг, бүр мэдэгдэхийг ч хүсдэггүй тийм л хүн..

        - Аан за, болгоомжтой яваарай.

        - Хаачихыг асуухгүй юмуу?

        - Ажилтай байгаа болохоор мартчихаж. Тэгээд хаачих юм бэ дээ?

        - Тэхёнтой цуг гадуур гарна.

        - Тийм үү? Хөгжилтэй байгаарай гэх түүний шивнээ төдүүхэн дуу одоо ч нэг л таагүй мэдрэмж төрүүлсээр байсанд би эцэст нь энэ байдлыг нь мэдээгүй юм шиг зүгээр өнгөрөөчихөж чадалгүй ямар нэг зүйл болсон эсэхийг тайвнаар асуулаа.

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now