<34>

2.7K 232 12
                                    




      - Яагаад зогсоод байгаа юм? Суугаач.

 Жиныг хийж буй ажлаасаа анхаарлаа ер салгалгүйгээр ард нь зогсоо надад хандан ийн хэлэх агаад би түүний дуунаар дорхноо сэхэл авсан хэдий ч бодлогоширлоосоо салж чадаагүй чигтээ хөлөө зөөн урагшилж ширээний ардах сандлыг татлаа.

 Хоолны ширээн дээр тохойгоо тулан хэзээ язааны мэргэшсэн тогооч шиг л сурамгай чадвартай болсон түүний нямбай бөгөөд цэгцтэй үйлдэл нэг бүрийг ажиглах би бодлынхоо ертөнцөд бяцхан төсөөрөлдөө автана..

 Хэдэн зуу, магадгүй олон мянган удаа түүний энэ үйлдлүүдийг ажсан ч гэлээ хэзээ ч уйдахгүй нь бололтой.. 

 Хоол хийж буй үестээ тэр байнга тэнэг юм шиг инээмсэглэсээр л байдаг, юу бодож ингэж жаргалтай байдаг юм бол гэдгийг нь би ч хүртэл гайхмаар..

  Энэ асуултыг би өөртөө олон удаа тавьсан ч тоймтойхон хариулт одоог хэр нь олоогүй нь харамсалтай. 

  Одоо ч бас энэ их баяслынх нь нууцаг тааж ядсаар..

  Гэхдээ яг одоо анхаарлыг минь ихээр татаж буй зүйл бол өчигдөр болж өнгөрсөн үйл явдал.. 

  Үнэхээр тэр бүгд үнэн байсан эсэхийг л мэдмээр байна..

   Үгүй ээ, зүгээр л юу ч болсон  бай хамаагүй үнэн байлгамаар байна..

       - Алив, хоолоо ид хэмээн аядуухнаар шаардах Жин ахиад л санааширлаас минь ангижруулах зуураа өмнө маань аягалсан хоолоо тавиад хажуухан талд суув...

       - Юугаа бодоод байгаа юм? Хоол чинь хөрлөө, хурдан ид.

  Ээлжит үгсээрээ мөн л заавар өгснийх нь дараагаар бид зэрэгцэн хооллож эхэллээ. 

Чимээгүй байгаад байвал бүхий л асуудлууд хүндэрчих мэт хэцүүхэн санагдсаар, Жин үг дугарах шинжгүй байсан тул би өөрийгөө хүчлэн шахсаар арайхийн ам нээв.

       - Аав, сайхан амарсан уу?

       - Мэдээж хэмээн товчхоноор хариулаад урууландаа үл ялигхан инээмсэглэл тодруулаад буй Жиныг үргэлжлүүлэн ямар нэг зүйл хэлэх гэж байснаа азнан амаа хаахыг ч би ажиглаж амжлаа. 

        - Хэлэх юм байвал хэл лдээ гэж шавдуулахад минь тэр хөнгөхөн толгой сэгсэрч, би ч ахин ямар нэг асуулт тавьсангүй..

MA DAD || JIN [END]Dove le storie prendono vita. Scoprilo ora