<61>

2.1K 175 4
                                    



       - Дор хаяж дөрвөн жил! Их сургуулиа төгстөл минь хүлээ хэмээн шийдэмгийгээр хариулахад Жин мэдээж хэрэг яг л бодож байснаар  эрс эсэргүүцнэ.

       - Юу? Яаж бүхэл бүтэн дөрвөн жил хүлээнэ гэж? Арай хэтрэх юм бишүү?

       - Тэгээд та хэзээ гэх гээд байгаа юм?

       - Ядаж ахлах сургуулиа төгсөхөд чинь. Бүхэл бүтэн гурван сар байна шүүдээ?

      - Та л болсон хойно ингэж хэлэх нь ойлгомжтой лдоо, ядаж л маргааш шууд гэрлэе гэж хэлээгүйд чинь баярлалаа.

       - Тийм шүү, чамайг бодсондоо л би ингэж их хугацаа гаргалаа. Тохирсон уу? хэмээн бардмаар өгүүлэхэд нь би аажмаар түүний тэврэлтээс мултран эрүүгээ өргөөд өөдөөс нь харлаа.

        - Харин лдээ.. Харж байгаад болъё. Уг нь миний санал дөрвөн жил хэвээрээ л байгаа. Их сургуулиа ч хүртэл төгсчихвөл амьдрал сайхан цэгцрээд тайван хуримаа хийчихэж болно шүүдээ гэж эвлэгхэнээр тайлбар өгөхөд Жин ихэд сэтгэл дундуур буй бололтой хачин царай гаргана..

       - Тэр хугацаанд чинь би хангалттай хөгшрөөд, чи үеийнхээ хэн нэг залууд сэтгэлтэй болчих байлгүй.. Тийм урт хугацаанд сэтгэл чинь хувирахгүй гэсэн баталгаа байхгүй шүүдээ? Бидний хайрыг хурдхан баттай болгомоор байна, тэгж байж л санаа амрах байх.

 Зарим нэг талаараа ч түүний хэлдэг үнэн шүү.. Тэр хугацаанд юу ч болоо билээ? Миний эсвэл таны ч бодол өөрчлөгдчихөж магадгүй.. 

 Тиймээ, эрт баталгаажуулж, хэзээ ч салахааргүйгээр дотносох хэрэгтэй байх.. Жины зөв бололтой, миний хувьд эрт ч гэсэн дургүйцээд байх юм алга. 

 Угаасаа эрт орой хэзээ нэгэн цагт л гэрлэлт гэдэг зүйлтэй тулгарахаас хойш..

      - Тэгвэл.. энэ хугацаанд бодож үзье. Таныг харж байж шийдээ гаргана, тохирох уу?

      - Дараа нь чамайг татгалзчихвал би яах юм? хэмээгээд Жин эцэс төгсгөлгүй гомдоллосоор хошуугаа унжуулах нь цаанаа л нэг эгдүүтэй.

      - Тэгвэл та л хичээхэд болно шүүдээ.. Тийм биздээ, убба?

      - За яахав, тохирлоо. Бас чамайг сургуулиас чинь шилжүүлэх болохоор гэрээсээ ч нүүх хэрэг гарч магадгүй. Тэгэхээр миний шийдвэрийг дагана гэж амла.

      - Ойлголоо.. Та шийд. Угаасаа таны шийдвэр л үргэлж зөв байдаг шүүдээ.

      - Ямартай ч ингээд шийдсэн шүү. Сургуулиа төгсөхөөр чинь бид хуримаа хийнэ.

        - Ер нь хурим гэхээсээ илүү сүй юм бишүү? Эхлээд сүй тавиад дараа нь их сургуулиа төгсөхд минь хуримаа хийе. Яг энэ юм байна гэх санаачлагынхаа араас  төгс санаа олсон   өөрөөрөө би ихэд бахархлаа.

 Яг энэ юм байна шүүдээ!

         - Юу вэ?.. Сүй гэнэ ээ? хэмээн Жин хөмсгөө өргөөд итгэлгүйхнээр асууна.

  Тэр ер нь энэ талаар мэддэг болов уу?

  Ээ дээ.. Би лав тийм гэж бодохгүй байна.

       - Тиймээ, сүй чинь гэрлэлтээс өмнө баталгаа.. Жоохон хүүхдүүд хүртэл багадаа тэгж бие биедээ амлалт өгчихөөд том болоод гэрлэдгийг мэдэхгүй юу?

      - Юуны чинь жоохон хүүхдүүд.. Намайг тийм юмаар аргацаах гээ юу?

       - Том хүмүүс ч бас тэгдэг лдээ.. Ямартай ч Жин, гэрлэлт гэдэг тоглоом биш. Надад ч тэр, таньд ч тэр хэн хэнд  маань бэлэн болох хугацаа хэрэгтэй. Сайн бодож үзээрэй.

  Жин уруулаа тамшаалснаа ашгүй нэг юм надтай санал нэгдэв бололтой дулаахнаар инээмсэглээд тайвнаар ам нээв.

       - Тэгвэл ч би их хичээх хэрэгтэй болох нь дээ? Одоо унтах уу? Эсвэл харих уу?

      - Харихгүй бол болохгүй байх, Хусог гэр нураачихвал яах юм?

 Хусог гэрээс яваагүй л биз.. 

 Бүр ганцаараа байгаа гэж бодохоор.. Аймшигтай юм..

        - Ер нь тэр яавал гэж дээ, овоо ухаан суусан байна лээ.. Нойр ч хүрээд эхэллээ, эндээ унтацгаая. Сайхан амраарай, хайртай шүү гэж тэр намуухан хоолойгоороо шивнэх агаад би дуулдах төдийхнөөр сүүлийн үгийг нь зөрүүлэн хэлчихээд эрхгүй амгалангаар гүн нойррондоо автлаа..

 Нүдээ нээхэд өрөөний маань тааз хамгийн түрүүнд үзэгдэнэ.

  Хангалттай нойр авсан мэт шууд л хоёр гараа томоор алдлан эвшээсээр  өндийн орчноо ажвал яах аргагүй өрөөндөө, бүр орон дээрээ хэвтэж байх нь тэр.

 Сонин юм даа? Хэзийдээ энд ирчихэв? гэж гайхан бодсоор эргэн тойрноороо нүдээ гүйлгэвэл орны буланд цэвэрхэн гэгч нь эвхэн тавьсан хувцас харагдлаа.

 Жин л орхио биз гэж бодсоор түүнийг нь өмсчихөөд өрөөнөөс гаран доош буухад хэзээний сэтгэл дулаан мэдрэмж төрүүлэх үзэгдэл бас үнэр.. 

  Насаараа энэ мэдрэмжээр өглөөг угтсан ч хэзээ ч уйдахгүй..

MA DAD || JIN [END]Where stories live. Discover now