<60>

2.3K 160 10
                                    



  Хэсэг хугацааны дараа гэхэд бид эргэн нам гүм байдалдаа зочилсон байлаа.. Хэн хэн маань багахан амьсгаадахаас өөр сонсогдох зүйлгүй..

  Жин биеийг минь урт хүрмээрээ хучаад хажуугаар  орон хэвтэж нуруугаар нэг гараа оруулан чангаар тэвэрсэн байх агаад нөгөө гараараа толгойг минь зөөлнөөр дарж цээжиндээ наасан байв.

      - Би юу хийгээд байгаагаа ч мэдэхээ байгаад байна.. Ингэтэл минь намайг галзууруулж байгаагаа мэдэж байна уу?

 Та ч бас.. Надад яг ижилхэн үйлчилгээ үзүүлдэг..

       - Шөнөжингөө би нэг л зүйлийг бодсон. Би ер нь юу хийгээд байгаа юм болоо гэж..

       - Тэгээд хариултаа олсон уу?

       - Магадгүй тийм ч байж болно. Би зүгээр л солиорчихсон юм байна аа гэдгээ л ойлголоо. Чиний надад юу хийчихсэнийг мэдэхгүй ч чамайг хайрлах болсноосоо хойш би галзуу хүн шиг л болчихож.

      - Би ч гэсэн.

       - Гэхдээ энэ галзуурал таалагдаж байна. Бүх зүйлээс илүү.. Ахиж намайг ганцааранг минь  орхих юм бол амьд байж тэсэхгүй гэдэг минь үнэн шүү гэх Жины дуу нэг л гоморхсон гэмээр аястай сонсогдох нь инээдийг минь хүргэнэ..

        - Би ч бас амлая, ахиж тэгэхгүй.

        - Бас.. хуримаа хэзээ хийх вэ?


-________- ...

MA DAD || JIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora