• 5 •

1.4K 180 19
                                    

Анхны учрал: 3. Энэ байжээ

 Энэ байжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Ахин нэг өдөр эхэлж би сургууль руугаа явж байна. Гэхдээ энэ удаа Солонгос сургуульд явахыг хүсэж байсан дүрэлзсэн их хүсэл минь нам дарагдаж үнс нурам л үлдсэн байх аж. Булангийн хаа нэгтээгээс өнөөх дээрэлхүү охид сүргээрээ гараад ирэх юм шиг санагдаж нүдний буланд юм сүүтгэнэж үзэгдэхэд л цочиж байна. Ширээний хамтрагчийн минь ярьснаар бол тэд ганцаараа болох мөчийг минь отоод хүлээж байдаг юм гэсэн. Аюулгүйгээр ангидаа хүрч очсон би ямар ч мэнд усгүйгээр өнөөх хөвгүүний суудал дээр минь тавьсан цүнхийг буулгаад хажууд нь суухад тэр гайхсан харагдана.

- Би чамайг ирээд хэрэггүй гэсэн байх аа! гэж тэр ялимгүй ууртай хэлэв. Хариуд нь би:

- Чи л намайг хамгаалахад болох юм биш үү? гэж хэлээд нүдээрээ инээхэд тэр хөмсгөө зангидав.

- Би байхгүй болчихвол яах юм!?

- Зүгээр дээ. Би хар бүстэй гэсээр түүнийг тайвшруулах гэж нурууг нь иллээ. Хэлний бэрхшээл бидэнд учрахгүй болохоор жижигхэн харилцан яриа өрнүүлж түүнээс үүдээд гэмгүй дотно мэдрэмж төрдөг болчхож.

- Юуны хар бүстэй юм? Жүдо юм уу? Карате юм уу? хэмээн сонирхон асуухад нь:

- Зүгээр л гоё хар бүстэй. Урт, цулгуй даашинз дээрээ бүсэлдэг юм гэхэд тэр тэнэг хүн харж байгаа мэт царайгаа хачин болгов.

- Пиш гэдэг нэр нь яг таарчээ. Ухаан муутай загас гэсээр дух руу минь нясална. Яагаад дандаа Пиш гээд байдгийг нь ойлгохгүй юм.

- Намайг Пиш биш Үги гэдэг. Тэгээд бас хар бүстэй гэж хэлэхээр сүртэй сонсогдож байгаа биз дээ? хэмээгээд инээхэд минь тэр санаа алдлаа.

- Чи хэлний бэлтгэлд л явах хэрэгтэй! гэж тэр хэлээд гэнэтхэн цүнхээ аван ангиас гарч одов. Түүнийг гарсны дараа хичээл орох болсныг илтгэн хонх ч дуугарлаа. Энэ хүү байхгүй бол би яах болж байна аа. Намайг ганцааранг минь үлдээж байгаа юм байх даа. Яаравчлан дэвтрээ цүнхлэх зуур өчигдөр бидэн дээр ирж хэрүүл гуйгаад байсан чөргөр Солонгос охин ширээний хажууд ирж зогссон байлаа.

- Яасан? гэж Солонгосоор асуухтай зэрэг тэр намайг хажуу тийш хартал хүчтэй алгадчихав. Хэтэрхий гэнэтийн байсан тул би хацраа даран түүн лүү эргэж хартал дахиад алгадчихлаа.

- Яаж байгаа...

Үгийг минь таслан хийсэн түүний үйлдэл намайг ширээ мөргүүлэх байсан юм. Хамар минь тэсэхийн аргагүй өвдөж амьсгал авахад бэрх болжээ. Удсан ч үгүй хамраас минь цус гоожиж цэвэрхэн цагаан дүрэмт хувцас минь улаан өнгөөр солигдож эхлэв. Үүнийг харсан хүүхдүүд шоолох нь шоолж зураг дарж бичлэг хийх нэг нь хийж байлаа. Ийм аймшигтай хүмүүс гэж байдаг аа!

Энэ байжээ. Хүүгийн сануулаад байсан зүйл энэ байж. Хэлээд ухаарахгүй болохоор биеэрээ мэдрэг гээд орхиод явчхаж.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now