• 14 •

1.3K 174 10
                                    

Дахин учирсан ч: 2. Юүкэй?

 Юүкэй?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Хэнд ч нэрийг нь хэлсэн мэддэг тийм л алдартай хорооллын үнэтэй барилга дунд өсвөр насны хоёр хүүхэд байр түрээслэн амьдардаг ажээ. Гэрээсээ зугтсан хүүхдүүд гэхэд даварч байгаа биш гэж үү? хэмээн Жонуг асуух зуур би ээмгээ зүүж байлаа.

- Насанд хүрээгүй хүүхдүүдэд байр түрээсэлдэг тэр ах л даварч байна хэмээн хэлэхэд минь Жону задгай энгэртэй богино даашинз өмссөн над руу хараад жуумалзав.

- Юугаа хараад байгаа юм!?

Ширүүхэн дуугарахад тэр харин ч инээд алдан урд минь ирж зогсоод ширээн дээр байх үнэтэй сувдан зүүлт хүзүүнд минь зүүж өгчхөөд:

- Хөөрхөн харагдаж байна хэмээн хэлээд уруулаа хазлав. Харин би толинд харж үсээ янзлангаа:

- Өнөөдөр илүү мөнгөтэй хүн дагуулж ирэх болохоор бэлэн байж байгаарай гээд ширээн дээр байх утсаа аваад:

- Бас.. битгий байн байн залгаад байгаарай гэж сануулчихаад гэрээс гарлаа. Машиндаа суун хөдлөөд баячуудын хөлхдөг шөнийн цэнгээний клубд ирэн зогсов. Машиныхаа толинд өөрийгөө харахдаа бусдыг хуурч мөнгө олдог зальт этгээдийг харах аж. Тэглээ гээд яах юм. Тэр хүмүүс ч бас сайн зүйл хийж олсон мөнгөө шоудаж үрж байв гэж.

Клубд орохдоо чанга хөгжмийн чимээг үл ажран дараагийн олзоо эрнэ. Клубийг нэг гүйлгэж хараад дунд эргэм насны нэгэн залуу ганцаараа сууж байхыг олж харав. Тэр эр үнэтэй хослол өмссөн байх агаад зүүсэн цаг нь хүртэл алтан бүрмэл байх аж. Азны юм. Түүн дээр явж очоод өдөр бүр хийж дадсанаараа яриа өдөж хатуухан юм залгиулаад авч явахаар татан босгоход согтуу эр намайг бүжгийн талбай руу дагуулж очоод бүжиж эхэллээ.

- Манайх руу явъя л даа хэмээн түүнтэй биеэ холбон бүжиглэхдээ чихэнд нь шивнэнэ. Харин түүний бэлхүүсээр минь тэвэрсэн гар улам доошлон:

- Тэгье л дээ гэж чихэнд минь шивнээд араас нь зөөлөн долоож орхив. Түүнийг цохиод унагамаар байсан ч мөнгөө бодон арай гэж тэвчиж байлаа.

Бид тэврэлдэн клубийн хаалгаар гарах гэтэл нэгэн залуу миний олзыг мөрлөн зөрөв. Согтуу олз минь агсран түүнийг уучлалт гуйхыг шаардан араас нь ориллоо. Харин залууг эргэж харахад би цочирдон амаа дарсан юм.

- Юүкэй?

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now