Гурав дахь удаа: 10. Илчлэгдсэн булхай
• • •
Би Юүкэйг жаргалтай байхыг хараад атаархсан юм. Минийх байх ёстой орон зайг, минийх болоогүй тэр нэгнийг авсан хүнд ч атаархсан. Тэгээд л энэ бүхний талаар ярьж тэднийг мэдээсэй гэж хүссэн төдий. Тэднийг харах бүрдээ юу ч болоогүй мэт харилцах, хүчээр инээмсэглэх хэцүү байсан болохоор тэр.
- Үги энэ чи юу? хэмээн Жону над руу харан асуугаад:
- Энэ хөгийн амьтан чамтай орооцолдсоор л байгаа юм уу? гэж асуув. Охид нэг ч үг дуугарахгүй агаад таамаглаж буй зүйлээ хэн нь ч ил гаргахыг хүсэхгүй байгаа бололтой.
- Бид явах хэрэгтэй байна. Холд! хэмээн Юүкэй ууртай хэлээд Сүүжин эгчийг хөтлөн зөрөх гэтэл Жону түүний мөрнөөс барин зогсоогоод үгийн зөрүүгүй цохиод унагачхав.
- Гуйя, Жону. Боль хэмээн намайг арга ядан хэлэхэд тэр:
- Би чамайг хүссэнээр чинь орхисон Үги. Гэтэл энэ новш одоо ч чиний дэргэд байгаад зогсохгүй найз охинтой болчихсон байна хэмээн уцаарлан хэлээд хаалга саван гарч одлоо. Үүгээр бидний булхай илчлэгдэв. Сүүжин эгчийн царайнд эргэлзээ тодрох ч эцэстээ шийдвэрээ гаргажээ. Тэр газар хэвтэх Юүкэй лүү хараад хөмсөг зангидан:
- Чи яаж чадаж байна аа Лукас. Энэ бүх хугацаанд чи намайг хуурч байсан байна. Гэтэл би... хэмээгээд хоолой нь цаашаа ороход уйлахгүйг хичээж хөмхийгөө зуулаа. Сүүжин эгч цааш юу ч хэлэлгүй гарч одоход охид араас нь гүйн гарлаа. Өрөөнд зөвхөн Юүкэй бид хоёр л үлдэв.
- Юүкэй, Ийм зүйл болно гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байсан. Чамайг бидний харилцааг нуухыг хүссэн тэр үеэс л ойлгомжтой байсан.
Намайг ийн хэлэхэд тэр босоод надтай ярихын оронд нуруугаа харуулан хаалга руу зүглэв. Хаалгаа нээн гарахынхаа өмнө тэрээр:
- Баярлалаа, Үги. Амьдралыг минь нурааж орхисонд хэмээн хэлээд хаалгаа ч хаалгүй яваад өгөв.
Ингээд амьдралд минь гурван удаа орж ирсэн түүнийг гурав дахь удаагаа явууллаа. Ахин хэзээ, хаана, ямар байдлаар нүүр тулахыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бурхан гэж байгаад биднийг харан сууж буй бол танаас гуйя. Дахин түүнтэй битгий учруулаач. Учрах бүрдээ бид нэгнийгээ өвтгөж зовоохоос хэтрэхгүй юм. Гуйя, Үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө туулмаар байна.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...