• • •
Залуус зочны өрөөний жижиг ширээг тойрч суугаад миний ярьж эхлэхийг тэвчээртэй хүлээж байлаа. Үнэндээ утсаа оролдох нь оролдож, зурагт үзэх нь үзэж, эвшээлгэх нэг нь эвшээлгэн өөр зүйлс хийж байсан юм.
- Үги гэдэг тэр охинтой анх 13 настайдаа танилцаж байлаа. Хэрэв тэгж байнга таараагүйсэн бол бидний хувь заяа хэрхэвч тийм адармаатай, сэтгэл өвтгөм байхгүй байх байсан юм хэмээхэд минь Шуши толгой сэгсрэн:
- Юүкэй ах худлаа яриад байна аа. Түрүү нь надад байнга уулзаад байвал бэлэг гэж бод гээд байсан хэмээн хэлэхэд залуус инээлдэнэ.
- Энэ Лукас албаар өрөвдүүлэх гээд байгаа юм биш үү? хэмээн Тэн ах хэлээд чипснээс авч идэх гэхэд нь би бүгдийн булааж аваад:
- Та нар сонсож бай за юу гэсээр яриагаа эхлүүлэв.
• • •
Намрын сүүл сар эхэлж байна. Хорвоог шаргал өнгө дүүргэн гэрэлтэх хэдий ч хойно нуугдах гунигийг хааж үл чадна. Модод дургүйхэн навчаа үдэж өгөхдөө ирэх жилийг хүлээгээд эхэлчихсэн байв. Учир нь тэд ирэх жил дахин уулзана, шинээр нэгнээ олно.
- Пиш хэмээн хэн нэгэн гэнэт дуугарахад цочсондоо чангаар орилчхов. Хүүхдүүд над руу харан шоолцгоох бол би зүгээр л инээмсэглэв. Тэд угаасаа тайлбар хэлсэн ч ойшоохгүй. Зүгээр л хэн нэгнийг зугаагаа болгох дуртай болохоор тэр.
Багш хажуудаа зогсох нэгэн охинд хандан юм хэлэхдээ над руу заалаа. Хамт суух бололтойдог шүү. Даанч энэ охин нүүрний хувирлаа хянаж чаддаггүй юм байна. Түүнийг ширээний минь урд ирмэгц аль болох инээгээд:
- Сайн уу? Намайг Юүкэй гэдэг. Чамайг хэн гэсэн бэ? Пиш гэсэн үү? хэмээн асуугаад хажуу сандал дээр байсан цүнхээ аван газар тавилаа.
Гэвч тэр зүгээр л толгой дохив. Гадаад юм байхдаа. Ийм эгдүүтэй юм чинь Японоос л ирсэн бололтой. Хөөрхий минь, шилжиж ирэхдээ Солонгос кинон дээр гардаг шиг юм төсөөлсөн дөө.
- Пишээ! Найзууд болцгооё! гэж хэлээд инээнгээ "Найз" гэдэг үгийг ахин дахин давтан хэлэв. Ядаж үздэг кинон дээрээсээ сонссон байлгүй дээ. Харин тэр харваас юу ч ойлгоогүй царайтай инээмсэглэж байлаа. Ингэж л бид анх танилцсан юм.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...