Анхны учрал: 4. Хамгаалагч
• • •
Арван гурав. Би дөнгөж арван гурван настай. Бусдын нүдэнд би хэтэрхий жаахан, амьдрал гэж юу болохыг ухаараа ч үгүй яваа нэгэн. Гэхдээ тэд цаад үнэнийг мэдэхгүй. Ийм нийгэмд амьдарч байгаа болохоор аль хэдийн амьдрал гэгчийн утга учрыг ойлгочихсон.
Би босоод намайг ширээ мөргүүлсэн охины хамар луу бүх хүчээрээ цохив. Тэр хойш гэдрэгээ саван унахад хамраас нь цус гарч эхэллээ.
Учир нь амьдрал бол тэмцэл. Чононууд дунд амьдрах ёстой бол архирдаггүй юмаа гэхэд ульж чаддаг байх хэрэгтэй.
Эгэл арван гуравтан хэзээ ч ийм зүйл хийхгүй. Тэд магадгүй угаалгын өрөө рүү гүйж очоод хэнд ч юм гомдоллож уйлах байсан байх. Харин би өөр. Би бол тэмцэгч.
- Муу нохойн гөлөг! гэж охины найз хашхичин над руу гар далайхад хэн нэгэн гарыг нь бариад авлаа. Энэ хүн нэрийг нь ч мэдэхгүй ширээний минь найз байсан юм.
- Гар тавь! Тэнэг минь гэж охин уурлахад хөвгүүн гарыг нь шидээд:
- Түүнд дахиад хүрээд үзээрэй! гээд над руу заалаа. Харин би үүний хийж буй үйлдлээс догдлол мэдэрч өөрийн эрхгүй инээмсэглэнэ.
- Хүрвэл яах юм? гэж охин ууртай хэлээд надад хүрэх гэж оролдоход хүү мөрөөр минь тэврээд:
- Түүнд хүрээд үзвэл мэднэ дээ. Надад эмэгтэй байх чинь нэг их хамаагүй гэдгийг сануулчихъя хэмээн хөмсөг зангидан хэлээд охины хариуг хүлээнэ. Охин цааш эргэн цус алдсан найз дээрээ очиход тэр намайг дагуулаад ангиас гарлаа. Солонгос драманы гол дүрийн охидод ингэж мэдрэгддэг байсан байх нь ээ.
• • •
Бид сургуулийн дээвэр дээр гарч ирээд овоолж тавьсан сандлаас хоёрыг аван өөд өөдөөсөө харж суув. Тэр цүнхнээсээ салфетка гаргаж ирээд бас тамирын цамцаа гаргаж өглөө.
- Чи ёстой тэнэг гэсээр хамрыг минь цэвэрлэж өгөөд:
- Азаар хамар чинь хугарч эсвэл мурийгаагүй байна гэлээ. Яагаад түүний бүх юмнаас нь гэрэл цацраад байгаа юм бол? Яагаад ийм царайлаг харагдаад байгаа юм бол?
- Миний толгой доргичихсон бололтой хэмээн намайг инээмсэглэн хэлэхэд тэр гайхан хөмсгөө өргөв.
- Чи үнэхээр царайлаг харагдаад байна гээд инээхэд хөвгүүн хэлсэн үгсийг минь шоолон инээхдээ давхар толгой сэгсэрнэ.
- Би угаасаа царайлаг. Чи л одоо анзаарч байгаа юм хэмээнэ. Өөртөө итгэлтэй байдал нь хүртэл таалагдаж байна.
- Чи тэр охинд юу гэж хэлсэн юм? Намайг найз охиноо гэсэн юм уу? гэж эрүүгээ тулан асуухад тэр хамар дээр минь дараад:
- Мөн мөрөөдөв өө гэлээ.
- Аа хамар өвдөөд байна. Гараа аваач ээ! гэвэл тэр гараа аваад санаа алдан:
- Би ямартай ч явах хүртлээ чамайг хамгаалах болохоор санаа амар бай гээд хаалга зүглэв.
- Тэр намайг хамгаалах нь ээ. Хамгаалагч минь болох нь гэсээр араас нь харж хоцрохдоо би хэтэрхий гэмээр жаргалтай байлаа.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...