Дахин учирсан ч: 3. Яг өмнөх шигээ
• • •
Шийтгэл. Энэ яалт ч үгүй шийтгэл. Тэнгэр дээрээс харж байгаад албаар тааруулж өгсөн шийтгэл. Тэгж их хүсэж гуйж байхад бараа сураг ч үгүй байсан түүнийг яагаад заавал ийм газар, ийм нөхцөлд надтай уулзуулж байгаа юм бэ? Үнэхээр л бурхан хатуу шийтгэх юм.
- Уучлаарай.
Юүкэй залууд бөхийн уучлалт гуйхад би яаж ч чадалгүй эргэж харав. Ичсэндээ хацар минь улайх аж. Ийм газар таарна чинээ санаагүй юмсан. Намайг харсан болов уу? Харалгүй мөрлөсөн юм болов уу? Эсвэл харчхаад өөрийгөө харуулах гэж ийм зүйл хийсэн юм болов уу?
- Явъя, Хайраа хэмээн олз минь бэлхүүсээр минь тэврэхэд би түүнийг түлхэж орхилоо. Тэгээд эргэж харалгүйгээр клубийг орхин гарав.
• • •
- Чи яагаад ямар ч хүн авч ирээгүй юм!? хэмээн Жону ширүүн дуугаар асуухад би чимээгүй санаа алдаад шал ширтэнэ.
- Мөнгөгүй бол энэ үнэтэй байрны түрээсийг яаж төлөх юм! Чиний эдэлж хэрэглэж байгаа юмнуудыг яаж авах юм! гэж уурлах агаад мөрнөөс минь чангаар зуурах аж. Юу юунаас илүү Жонугаас би хамгийн их айдаг. Гэхдээ түүнээс өөр намайг гэх хүн байхгүй учраас тэсээд хажууд нь байсаар ирсэн.
- Уучлаарай хэмээн шивнэн хэлээд түүнийг буулгаж авах ганц арга болох нулимсаа дуслуулахад харц нь арай зөөлрөх шиг болов. Тэр намайг энгэртээ наагаад:
- Уурласанд уучлаарай, Чамайг уйлуулъя гээгүй юм шүү хэмээгээд мөрийг минь илнэ. Гэвч аажмаар гар нь доошилж даашинзны минь цахилгааныг буулгах гэхэд нь би түүнээс холдлоо. Сүүлийн нэг сар байгаагүй эвгүй уур амьсгал энэ газар бүрдэж эхлэв.
- Өнөөдөр биш! хэмээн хэлээд хаалгаа тас хийж дуугартал хаан өрөө рүүгээ ороход өрөөний гаднаас Жонугийн орилох тодоос тод сонсогдоно.
- Сайхан хандаж байгаа дээр хаалгаа хурдан онгойлго! Онгон биеэ хэндээ хадгалаад байгаа юм!? Чамд угаасаа надаас өөр хэн ч байхгүй биз дээ? хэмээх аж.
Саяхныг хүртэл тэгж бодож байсан ч Юүкэй гараад ирсэн. Надад Юүкэй байгаа. Яаж ийж байгаад түүнийг олж уулзах хэрэгтэй. Тэгвэл тэр намайг хамгаална, харж хандана, халамжилна. Яг өмнөх шигээ...
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...