Бидний эхлэл: 1. Доромжлол
• • •
Шинэхэн ширээний хамтрагч маань хичээлд суух жаахан дургүй байгаа бололтой. Гурван цаг дараалан хичээл орсон боловч алийг нь ч тоож ойшоосонгүй. Дэвтэр дээрээ юу ч юм зурах аж. Багш үүнийг нь хэдийн анзаарч түүн лүү шохой шидэхээр завдахад Пишийг хамгаалахын тулд толгойг нь доош дарлаа. Шохой гарыг минь онож ширээн дээр унахад тэр учрыг ойлгов бололтой том нүдлэхээ болив. Гэтэл багш:
- Шинэ сурагчийн байж байгааг нь ээ. Хятад хүүхдүүд угаасаа ийм ухаан муутай юм байхдаа. Ямартай ч хүүхдүүдээ Юүкэйд баяр хүргэцгээе. Түүний дараа орох муу сурлагатан хүрээд иржээ гэв. Пиш харваас юу ч ойлгохгүй байгаа нь илт. Хүүхдүүд түүнийг шоолон инээлдэхэд миний уур хүрнэ. Өөр улсаас хэлийг нь ч мэдэхгүй хүрч ирсэн түүний буруу юм гэж үү? Шоолох мөрөөрөө намайг шоолохгүй яагаад энэ бяцхан амьтныг шоолоод байгаа юм?
Би багш руу муухай хараад Пишийн гараас татан босгож ангиас гарах гэж зүтгэв. Хүн гэх ариухан нэрнээс хэтрэхгүй энэ араатнуудад түүнийг зүгээр нэг охин биш гэдгийг ойлгуулах болно. Өмгөөлж хамгаалах хүнтэй шүү гэж мэдүүлэх болно.
Гэтэл тэр гараа хүчтэй татаж аваад суудалдаа суух гэж оролдов. Хэрвээ тэр суудалдаа суувал энэ түүний хийж буй хамгийн том алдаа болох болно. Би алгын чинээ жаахан Пишийг өргөөд мөрөн дээрээ өлхөн давуулчихав. Тэгээд ангиас гарч коридороор алхах зуур тэр тийчгэнэж гарав.
- Хөөе! Намайг буулгаач! гэж түүнийг Хятадаар хэлэхэд нь би гайхширч орхисон юм. Тэр Япон биш байж. Тэгвэл арай өөрөөр хандана шүү!
- Одоохон буулгалаа гэсээр буулгах хооронд тэр тийчгэнээд гарнаас мултарч газар уначхав. Юутай ч юун түрүүнд сэтгэлд нь сэв суулгахгүйгээр энэ аймшигтай газраас явуулах хэрэгтэй.
- Чи хэлээ сайн сураагүй юм бол эхлээд хэлний бэлтгэлд яв за юу! Доромжилж байгааг нь ч мэдэхгүй тэнэг царайлаад байлгүй.
Жаахан ширүүхэн дуугарчхаад түүнийг орхин явахад тэр араас юу ч хэлсэнгүй. Тэгэхээр би сайн байсан бололтой.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...