Эргэн учрахад: 6. Тэр болон би
• • •
- Би нэг жилийн дараа буцаад ирнэ гэж амласан чамайг 5 жил хүлээсэн. Чамд 5 жил тийм чамлахаар байна уу? хэмээн Үги хэлнэ. Хэтийдсэн гэмээр сайн жүжиглэлтэд инээд хүрч өөдөөс нь жуумалзаад өөрийн мэдэрч буйн талыг ч болтугай мэдрүүлэхээр шийдэв.
- Жаахан хүүхдийн үгэнд итгэж байдаг чи тэнэг юм уу? Гэхдээ юу гээч. Клубд залуу эргүүлээд явж байсан чи намайг яг хүлээсэн үү? хэмээн асуугаад нүүрэнд нь тулж очоод:
- Залуустай зугаацангаа хүлээсэн байх нь ээ хэмээгээд инээхэд Үги намайг алгадаад унтлагын өрөө лүү гүйн орлоо. Удалгүй өрөөнөөс гарч ирэхдээ өнөөх бариу даашинзаа өмссөн байв. Тэр хажуугаар минь зөрөн гарах гэж байснаа түр азнаад:
- Юу гэж бодох нь чиний дур ч гэлээ би амлалтаа биелүүлсэн. Би чамайг хүлээж, ариун биеэ чамд л хадгалсан. Гэтэл чи надаас тайлбарыг минь сонсохын оронд...
- Юу гэнэ ээ? Ариун бие?
Бүр дуусан дуустлаа жүжиглэхийг хүсээд байгаа юм биз дээ. Тэгвэл хүслээр чинь болог хэмээн бодоод цамцаа тайлав. Тэр тоох ч үгүй хаалга нээн гарах гэхэд нь хаалгыг хаагаад өөр лүүгээ харуулав.
- Надад хадгалсан гэнэ ээ? хэмээн асуухдаа янзыг нь үзэх гэж нүүрээр нь гараа гүйлгээд эрүүнээс нь базав.
- Даанч би жижигхэн хөхтэй охидтой унтдаггүй.
Хэн нэг охиноос салах гэж үйлээ үзэхдээ л хэлдэг юмсан. Түүнд бол зориулсан мэт шууд л урсаад гарчих гэж.
- Хоолоо идчихээд гэр лүүгээ яваарай хэмээн хэлээд:
- Өө мартчихсан байна. Гэрээсээ зугтчихсан гэл үү? Чамайг төрүүлж өсгөж байхад эцэг эхээсээ дөлж ч байх гэж хэмээхэд тэр намайг дахин алгадав.
- Одоо хангалттай! Хөгийн амьтан минь!
Түүнийг гэрээс гарч одоход нэг л хүнд оргиж яахаа үл мэднэ. Хөл, гар минь салганаж дотор бачуурч амьсгал авахад ч төвөгтэй болоод байх шиг. Эцэст нь хана налан суугаад юу хийснээ ахин нэг эргэцүүлэв. Бид уг нь ийм байгаагүй. Бид нэгнээ хайрладаг байсан, нэгнээ өмгөөлж хамгаалдаг байсан, бидэнд биднээс өөр утга учиртай зүйл байгаагүй. Гэтэл одоо.... бид... бид байхаа больсон. Зөвхөн тэр болон би....
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...