• 11 •

1.3K 175 14
                                    

Анхны учрал: 9. Баяртай

 Баяртай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Арван нэгэн сар хэдийн талдаа оржээ. Өнөөдөр даваа гариг боловч Юүкэй бид хоёр хичээлээ таслаад ажиллахаа больсон парк орж өдөржин тэндээ тоглосоор байгаад харихаар явлаа.

- Маргааш юу хийх үү? хэмээн асуугаад Юүкэйн барьж яваа ууттай хөөсөн чихрээс жаахныг таслан амандаа хийхэд Юүкэй гүн санаа алдав.

- Үги би маргааш ирж чадахгүй ээ. Би өнөө оройны онгоцоор Хятад руу ниснэ хэмээн хэлэнгээ цааш алхана. Харин түүний явахыг одоо л мэдэж буй би хэт цочирдсондоо хөдөлж чадахаа байчхав. Зөөлөн салхи түүний үсийг илбэн хойшлуулах даа гунигтай царайг нь улам тодруулна.

- Яагаад одоо хэлж байгаа юм бэ? хэмээн асуугаад хэдийн урсаж эхэлсэн нулимсаа арчихад Юүкэй:

- Баяртай гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тэгээд л тэр... гэлээ.

Цээжинд минь хүнд чулуу буглачихсан мэт бачууран цээжээ даран уйлахад минь Юүкэй гүйж ирэн намайг тэврэв.

- Үги битгий уйл. Бид дахин уулзана, жилийн дараа. Би аль чадахаараа хурдан буцаж ирнэ. Амлаж байна. Харин чи намайг хүлээнэ гэж амлаач гэсээр тэврэлтээ салган чигчий хуруугаа сунгав. Нус нулимсандаа хутгалдсан царайгаа хоёр алгаараа даран арчаад хуруугаа өгөн түүнд амлалаа.

- Би чамайг заавал хүлээнэ. Амлаж байна гэхэд ахиад л нулимс минь урсаж орхив. Юүкэй нулимсыг минь арчаад уруул дээр минь зөөлөн үнслээ.

Баяртай унтамхай амьтан минь
Баяртай ширээний найз минь Баяртай анхны хайр минь
Бас заавал эргэж ирээрэй хувь тавилан минь.

• • •

Ангидаа орж ирэхэд хүүхдүүд намайг дагуулан харна. Чононуудын өлөн нүд эхээсээ төөрсөн өнчин хургыг хурц шүдээрээ тасар татахаар бэлдэж байна. Явсаар суудалдаа ирэхэд аль хэдийн байрыг минь хүн эзэлсэн байх аж. Тэгээд удаанаар эргэж харахдаа хорон инээд нүүрэндээ тодруулна.

- Наадахаа бариад ав! гэж түүнийг орилоход хоёр талаас минь хоёр охин намайг бариад ангиас гаран хаашаа ч юм чирч явлаа.

- Юүкэй! Юүкэй! хэмээн түүнийг дуудахад охид намайг шоолон инээлдээд ухаан оруулах мэт толгой руу минь цохих нь тэр. Түүнийг явчихсаныг, энд байхгүйг, хэчнээн дуудаад ч намайг аврахаар ирэхгүйг би мартчихаж.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now