• 11 •

1K 173 10
                                    

Бидний эхлэл: 9. Баяртай

 Баяртай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Өнөөдөр бид хоёр парк орж өдөржин тоглосоор байгаад сая л харихаар болов. Манай гэрийнхэн өнөө оройны нислэгээр Хятад руу явахаар болж би Солонгост байх сүүлийн өдрөө Үгитэй цуг байхыг хүссэн юм.

- Маргааш юу хийх үү? хэмээн Үги асуугаад барьж явсан хөөсөн чихрээс минь идэнгээ хөөрхнөөр инээд алдаж харин үүнийг харсан би гүн санаа алдав. Хайртай хүндээ түүнийг орхиж явна гэж хэлэх ийм хэцүү байдаг юм уу?

- Үги би маргааш ирж чадахгүй ээ. Би өнөө оройны онгоцоор Хятад руу ниснэ гэж хэлчхээд цааш алхана. Харин түүний алхаа удааширч хойно үлдэж орхиход би эргэж харлаа.

- Яагаад одоо хэлж байгаа юм бэ? хэмээн Үги асуугаад хэдийн урсаж эхэлсэн нулимсаа арчихад нь:

- Баяртай гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тэгээд л тэр... гэвэл гэнэтийн мэдээнд илт цочирдсон тэрээр эхэр татан уйлж эхлэхэд түүн лүү гүйж очин бяцхан толгойг нь энгэртээ наалаа.

- Үги битгий уйл. Бид дахин уулзана, жилийн дараа. Би аль чадахаараа хурдан буцаж ирнэ. Амлаж байна. Харин чи намайг хүлээнэ гэж амлаач гэж аргадаад тэврэлтээ салган чигчий хуруугаа сунгав. Үги ч хуруугаа өгөөд надад амлалаа.

- Би чамайг заавал хүлээнэ. Амлаж байна гэв. Уйлж буй хэрнээ хэтэрхий хөөрхөн харагдах Үгигийн нулимсыг арчаад уруул дээр нь зөөлөн үнсэв.

Баяртай~
Анхны гэх бүгдийг минь авсан бяцхан Пиш минь. Бас би чиний төлөө заавал эргэж ирнэ ээ.

• • •

- Юүкэй~ Явцгаая. Онгоц маань хөөрөх болсныг зарлаж байна гэж ээжийг хэлэхэд тоглож байсан тоглоомоо болиод гар цүнхээ аваад ээжийг даган алхав. Өвөө надтай зэрэгцэн алхах бөгөөд над руу сулхан инээмсэглэнэ. Уг нарийн ширийнийг нь мэдэхгүй ч сүүлийн үед өвөөгийн бие тааруу байгаа.

- Юүкэй! Юүкэй! хэмээн нэрийг минь дуудах сонсогдоход би эргэж харлаа. Арай Үги салах ёс хийхээр ирсэн юм биш байгаа.

- Юүкэй! Явцгаая! хэмээн ээжийг дуудах хүртэл би сүлжилдэн явах хүмүүс дундаас зөвхөн түүнийг л хайж байсан юм. Өө, мартаж орхиж. Бид хэдийн салах ёс хийчихсэн шүү дээ.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now