• 20 •

788 157 53
                                    

Эргэн учрахад: 8. Найз охин?

 Найз охин?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Ахаа хоёулаа зэргэлдээ анги юм байна. Цайны цагаар уулзацгаая! гээд гараа даллан Шушиг ангидаа ороход нэг юм санаа амрав. Өөрийнхөө юу хийж байгаа талаар хэр удаан нуухаа мэдэхгүй байгаа ч чадах хүртлээ нуух хэрэгтэй. Цайны цаг хүртэл хийж амжуулах ажлаа нэг хараад явах гэж байтал Үги зэргэлдээ анги руу орж харагдав. Тэр ангийн үүдэнд очтол:

- Хараал идэг гэж! Хэн Сон Үгигийн өмчид халдав!? хэмээн Үги ууртай асуух аж. Хэн ч түүнд хариу өгсөнгүй. Яагаад ч юм тэд Үгигээс айгаад байгаа юм шиг санагдав. Хариу хэлбэл юу болох юм бол гэсэн сонирхол хөдлөн түүнд:

- Би л дээ. Гэхдээ энэ суудал эзэнтэй гэж мэдсэнгүй хэмээн хэлэхэд Үги намайг таньсан мэт хэсэг цааш харж зогссоноо наашаа эргэж харав. Түүний харц ихэмсэг агаад ширүүн байх аж.

- Мэдсэн бол одоо үүнийгээ аваад зайлж үз! хэмээгээд хэний ч юм цүнхийг өшиглөн хэлэхэд би урд нь очиж зогсов.

- Жижигхэн хөхтэй юм байж яасан чанга дуутай юм бэ? гэхэд хүүхдүүд түүнийг шоолж инээлдэх бол тэр юу ч хэлж чадахгүй уруулаа хазна. Ганцаараа юу ч хийж чадахгүй байж яаж энэ олон хүнийг айлгаад байгаа юм? Эсвэл түүнийг ийм болгосон хэн нэгэн байгаа юм уу?

- Миний найз охины хөх том байна уу үгүй юу чамд ямар хамаатай юм! хэмээн Жону хэлээд намайг заамдлаа. Мэдээж Ким Жону л байж таарна. Би Үги лүү харан инээгээд:

- Чи намайг яг хүлээсэн юм уу? гэж асуув. Харин тэр элгээ тэврээд:

- Чи ирээгүй биз дээ? Яагаад би хүлээх ёстой юм? хэмээгээд болж буй бүхнийг үл тоон ширээндээ суув. Гэтэл Шуши орилон ангид орж ирэв. Бурхан минь, Шуши л биш шүү!

- Хүүе ээ! Манай ахыг тавиач ээ! хэмээн орилоход Жону түүнээс:

- Чи хэн юм? гэж асуув.

- Би Юүкэй ахын найз охин нь байна хэмээн Шуши хэлэв. Ёстой тэнэг хүүхэд. Өмөөрөх аргаа олж дээ. Гэтэл Үги чангаар инээд алдах нь тэр. Бүгдийн анхаарал түүн дээр төвлөрөхөд тэр инээж байснаа гэнэт хөмсгөө зангидав.

- Найз охин гэнэ ээ?

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now