• 32 •

604 119 18
                                    

Гурав шүү бүр: 10. Явмаар байна.

 Явмаар байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Би түүнийг хамгаалж байна гэж бодсон юм. Со Сүүжинтэй хамт байж түүний хэлсэн бүхнийг хийвэл хамгаалж чадна гэж бодсон. Гэтэл Үги надтай ярих ч үгүй, над руу харах ч үгүйгээр барахгүй бага багаар надаас зай барьж эхэлсэн.

- Үги энэ чи юу? хэмээн Ким Жону асуугаад:

- Энэ хөгийн амьтан чамтай орооцолдсоор л байгаа юм уу? гэж зэвүүцсэн өнгөөр асуув. Ингэж ярьж байгааг бодвол бидний нөхөрсөг тохиролцоог тэр ягштал биелүүлжээ.

- Бид явах хэрэгтэй байна. Холд! хэмээн хэлээд Сүүжинийг хөтлөн зөрөх гэтэл Ким Жону мөрнөөс барин зогсоогоод үгийн зөрүүгүй цохиод унагачхав. Надад босож түүнтэй тэмцэлдэх хүсэл байсангүй. Тийм зориг ч алга. Зүгээр л эндээ хэвтээд энэ бүхэн хурдан дуусаасай гэж хүсэж байлаа.

- Гуйя, Жону. Боль хэмээн Үгиг хэлэхэд тэр:

- Би чамайг хүссэнээр чинь орхисон Үги. Гэтэл энэ новш одоо ч чиний дэргэд байгаад зогсохгүй найз охинтой болчихсон байна хэмээн уцаарлан хэлээд хаалга саван гарч одлоо. Охид чив чимээгүй байх бол Сүүжин бяцхан тайзан дээрээ удаах жүжгээ толилуулж эхлэв.

- Чи яаж чадаж байна аа Лукас. Энэ бүх хугацаанд чи намайг хуурч байсан байна. Гэтэл би... хэмээгээд хоолой нь цаашаа оров. Төд удалгүй Сүүжин гарч одоход охид араас нь гүйн гарлаа. Өрөөнд зөвхөн Үги бид хоёр л үлдэв. Одоо л бүхнийг залруулах боломж олдлоо гэж бодтол тэр:

- Юүкэй, Ийм зүйл болно гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байсан. Чамайг бидний харилцааг нуухыг хүссэн тэр үеэс л ойлгомжтой байсан гэв. Хүссэн гэнэ ээ? Түүнийг хамгаалах гэж Сүүжинд юу ч битгий яриарай гэснийг минь тэр харилцаагаа нуухыг хүссэн гэж ойлгожээ.

Одоо хангалттай. Эндээс явмаар байна. Түүнээс холдож л байвал ертөнцийн хаашаа ч хамаагүй явмаар байна. Би босоод хаалгаар гарахынхаа өмнө:

- Баярлалаа, Үги. Амьдралыг минь нурааж орхисонд хэмээн хэлээд түүнийг тэнд нь орхиод гарч ирэв.

Бэлэг. Түүнтэй учирсны дараах ихэнх хугацаанд түүнийг бэлэг хэмээн бодож ирсэн. Хувь тавилангаар холбогдсон гэж боддог байсан. Салах бүрдээ сэтгэлдээ өвдсөн ч уулзах бүрдээ өвдөлтөө умартан дахин хайрласан. Гэхдээ одоо залхаж байна. Үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө туулмаар байна.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now