• 14 •

927 158 28
                                    

Эргэн учрахад: 2. Үги?

• • •

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

• • •

- Энэ эмэгтэйг харсан уу? хэмээн Сүүжиний зургийг аяга арчин зогсох бармен залууд үзүүлэхэд түүнийг хараад илт танимхайрч:

- Хааяа нэг харагддаг л юм. Залуусын нүдийг нэг сайн хужирлаад авна. Чи юу нь юм? хэмээн асуув. Би зургаа энгэрийн халаасандаа хийгээд нухацтай харан:

- Тэр энд байгаа биз дээ? хэмээхдээ түүний дальдчих нүдийг ажиглаад авлаа.

- Энд байгаа байх нь. Хаана байна? гэж заамдан асуухад залуугийн нүд тусгай өрөө лүү гүйлгэнэх нь тэр. Би хослолоо тайлан сандлын толгойд тохож орхиод тусгай өрөө лүү алхангаа цагаан цамцныхаа товчийг тайллаа. Хаалга угаас түгжээтэй тул хүлээх шаардлагагүй шууд өшиглөн нээв. Өрөөнд архи, тамхины үнэр нэвширтэл шингэсэн байх агаад Сүүжинтэй нийлээд арав орчим хүн тэнд байлаа. Хамт байх хүмүүсийн зарим нь зүс мэдэх алдартан байх аж.

- Со Сүүжин! Эвтэйхэн хэлж байгаа дээр яг одоо босоод ир! Би дахиж сануулахгүй шүү!

- Манай хатан хааныг нэрээр нь дууддаг чи хэн юм? хэмээн шал согтуу нэг залуу асуухад нүдээ эргэлдүүлээд сануулгаа давтав. Харин Сүүжин талимаарсан нүдээр над руу ширтэн эрүүгээ тулан суух аж. Би ширээн дээр гарч алхсаар голд суух түүнийг татан босгоод авч гарах гэв. Харин найзууд нь явуулах дургүй байлаа.

- Хэн болчхоод манай...

Ганц цохилт. Залууг ганцхан далайлтаар нам цохиж унагаад Сүүжинийг авч гарав. Машинд суулгаад хөдлөх гэтэл Сүүжин гэнэт утсаа хайж эхлэв.

- Лукас~ Би дотор орхичихсон юм шиг байна. Чи аваад ирээч хэмээн гуйв.

- Баян аавтай юм чинь шинийг авахуулчих.

- Үгүй ээ. Яг одоо явж авч ир! Тэр нь дээр миний нүцгэн зургууд байгаа! хэмээн над руу уурлах нь тэр. Би яагаад ийм шалдар булдар ажил хийх ёстойгоо ер ойлгохгүй байна. Үүний оронд зүгээр л зодоон нүдээн хийж явсан нь хамаагүй дээр байсан юм.

- За. Би ороод авчхаад ирье. Чи харин эндээ томоотой хүлээгээд сууж бай гэвэл тэр толгой дохиод үлдэв.

Би клубийн хаалгаар оронгуутаа өөдөөс минь хэн нэгэн залуутай тэврэлдэн алхах танил царайг харан зогтусав.

- Үги?

Хувь Тавилан [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora