Бичээчийн үг

605 57 41
                                    

Юун түрүүнд бүхэл бүтэн жил өнгөрүү хугацаанд бичээчтэйгээ хамт байсанд баярлалаа пүлббүри нараа💚🌱

Дундаа нэг завсарлаад засвар оруулж дахин нийтэлсэн болохоор нэлээд цаг алджээ гэж хараад байгаа. Мөн энэхүү бичвэрийг уншигчийн хувиар нэг уншихдаа ойлгомжгүй, дүрүүдийг зовоосон, хэт сунжирсан болоод байна уу даа гэж дүгнэсэн. Би өөрөө ч олон хэсэгтэй бичвэрт дурладаггүй, дундаас нь орхиод мартдаг төрлийн хүн бодохоор төгсгөл хүртэл уншиж ирсэн уншигчиддаа талархал илэрхийлмээр байна😄💚

Мөн энэхүү ядмагхан бичвэрээр та бүхэнд хүргэх гэсэн хэдэн санаагаа тайлбарлах гэсэн юм.

1. Уг бичвэрээр Солонгос улсын сөрөг талууд (Гэхдээ бараг улс бүрд л их бага хэмжээгээр байдаг юм даа) нэлээн дүрслэгддэг. Жишээ дурдвал, Сургууль дээрээ гадуурхалд өртөх. Үгигийнх бол наад талын жишээ байсан. Нэмээд мөнгө нэхэх, эмзэг эрхтний зургийг хүчээр авч сүрдүүлэх, хүчирхийлэх гэх зэрэг. Гэхдээ хүргэхийг хүссэн санаа маань ийм зүйлд өртсөн бол ганцаараа ч байсан хамаагүй Үги шиг тэмцээрэй! байсан юм. Би өөрөө ч бас гадуурхалд өртөж байсан болохоор хүчтэй байсансан бол гэж их харамсдаг. Тиймээс чи эсвэл чиний мэддэг хэн нэгэн гадуурдалд өртөж байгаа бол заавал тэмцээрэй, чимээгүй сууснаар хохирч үлдэнэ шүү гэх гэсэн юм. За үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд гэрээсээ зугтах, хүүхдээ дүнгээр нь дарамтлах (юу гэмээр юм бэ дээ дүнгээрээ эхний 10 орох ёстой, ирээдүйд тийм сургуульд орох ёстой гэж шахаж шаардахыг л хэлээд байгаа юм), насанд хүрээгүй хүүхэд клуб орох, гэр бүлээс гадуур явалдах, мафи, бэлгийн дарамт үзүүлэх, stalker, netizen нарын зүй бус сэтгэгдэл гэх мэтээр өөрийн мэдэх зүйлсийг шигтгэж оруулсан байгаа.

2. Хосуудын харилцааны алтан дүрэм болох ярилцлага (би ингэж нэрлэх дуртай). Үги, Лукас хоёрын алдаа энэ л байсан. Тэд өөрсдийн өнцгөөс харж түүгээрээ дүгнэлт хийсэн нь эсрэг хүнээ ч тэр, өөрийгөө ч тэр зовоох үндэс болсон. Маргаанд хэзээ ч нэг тал буруутай байдаггүйн адилаар өөрийн талаас хараад байвал бүх зүйл буруугаар эргэнэ. Хайртай л бол буулт хийж ярилцах нь хамгийн зөв арга гэдгийг харуулахыг хүссэн юм. Гэвч яагаад тэд амархан ярилцаж учраа олохгүй ингэж удсан юм бол? Гомдол гэдэг зүйлд идэгдсэн учраас юм. Хамгийн хайртай нэгэндээ голдоо ортол гомдож үзсэн бол үүнийг сайн мэднэ. Дотроо эвлэрэх ёстой, ярилцах ёстой гэж бодох ч амнаас ганц авиа гарах нь битгий хэл харангуутаа уур буцалж эхэлдэг. Цаашлаад хэлэхийг хүсээгүй үгс, ширүүн харц нэгэн лүүгээ чудуудаж орхино. Өнөө гомдол тайлагдаагүй учраас тэр. Тэгээд л тэд ойлголцохгүй ингэж удсан хэрэг.

3. Мөн юу юунаас илүү та бүхний мэдэрсэн тэрхүү мэдрэмж. Энэ мэдрэмж хүн бүрт харилцан адилгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Миний бичвэрийн үйл явдал, дүрүүд, нэр гэх мэтчлэн зүйлс та бүхний ой санамжаас мартагдах нь цаг хугацааны л асуудал. Гэвч та бүхний мэдэрсэн энэ мэдрэмж ой санамжаас чинь битгий арчигдаасай гэж шунаж байна. Гагцхүү өөрт чинь үл ойлголцох асуудал урган гарч ирвэл энэ мэдрэмжийг нэхэн санаад заавал тайвнаар шийдэж байгаарай! Хүн бүрт өөрийн гэсэн ертөнц байдаг тул өөрийнхөө ертөнцөөр тухайн хүнийг шууд дүгнэж хэрхэвч болохгүй шүү😄💚

Санаандаа анхаарсан болохоор тэр үү логик алдаа их гаргасан байсан. Жишээлбэл, Мафи энэ тэрд бол хэн дуртайн орж гараад байдаг газар бол биш. Гэсэн ч энэ их алдааг нэг ч уншигч маань шүүмжлээгүй болохоор их гайхаж бас баярлаж билээ. Надад тэр чинээгээр хүлцэнгүй хандаж байгаа нь агуу их хайр шүү💚😢 Эхлэлд дурдсан шиг ийм удаан хугацаанд хамт байсанд баярлалаа. Ингэж нэг юм хувь тавиланд орооцолдсон утасны зангилаа тайлагдаж дууслаа😌💚🌱

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now