Төгсгөлийн хэсэг:Миний мөрөөдөл

675 97 39
                                    

○○○

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

○○○

Шөнө дунд хаалга тачигнах дуунаар Вон хатагтай сэрлээ. Энэ шөнөөр хэн байдаг билээ гэж гайхан бодохдоо халаадаа нөмрөн өрөөнөөсөө гарч ирэв. Гэтэл Бээжинд очиж ажил хийнэ гэж яваад хагас сар болсон хүү нь үл таних бүсгүйтэй хамт үүдэнд зогсож байх нь тэр.

- Ээжээ танилц. Энэ бол Үги. Өнөөдрөөс бидэнтэй хамт амьдрах болно хэмээн Лукас шулуухан хэлэхэд Үги сандарсандаа ерөн градус бөхийлөө.

- Сайн байна уу? Намайг Сон Үги гэдэг.

- Гайхалтай! Өчнөөн олон жил гуйгаад байхад нэг ч охин дагуулж ирээгүй юмсан. Үүнийг мэдсэн бол эртхэн Бээжин явуулдаг байж хэмээн инээд алдан хэлснээ:

- Шинэ гэртээ тавтай морил гээд Үгиг халуун дотноор тэврэн авлаа. Сая л нэг санаа нь амарсан Үги хариу тэврэв. Харин Лукас тэдний тэврэлтийг салгаад:

- Ээжээ, бид их хол зам тууллаа. Маргааш бэртэйгээ илүү сайн танилцаарай гэхэд Вон хатагтайн нүдэнд оч гялалзан:

- За хурдхан амарцгаа миний хүүхдүүд гэж хэлэв. Тэр баярлаж буйгаа огт нуухгүй агаад нөхөртөө шинэ мэдээгээ дуулгахаар хөл хөөрцөг болон өрөө лүүгээ орлоо.

- Танай ээж... чи ээжийгээ дуурайсан юм байна хэмээн Үгиг инээмсэглэн хэлэхэд Лукас:

- Тэгэлгүй яахав. Аавынхаа сайхан төрхийг, ээжийнхээ хөөрхөн аашийг дуурайсан юм гэж онгирно. Хэзээ ч харж байгаагүй тийм л эгдүүтэй төрхийг хараад Үги түүнийг өхөөрдөн инээмсэглэв.

Тэд Лукасын өрөөнд орж ирээд нэг хүний орон дээр тэврэлдэн хэвтлээ. Цонхоор сарны гэрэл тусах агаад хаа нэг машины дуу сонсогдоно. Лукасын цээжийг дэрлэх Үги, түүний үсийг илэх Лукас. Бие биенийхээ хажууд байвал тэд хамгаас жаргалтай болчих шиг.

- Бүх зүйл дууссан юм шиг тайван мэдрэмж төрж байх чинь гэж Үги хэлэхэд Лукас:

- Гэхдээ энэ бол эхлэл гэв.

- Нэгэнт эхэлсэн юм хойно чи юуг мөрөөдөж байна? хэмээн асуухад Лукас бодол болон:

- Том байшин худалдаж аваад нохой ч юм уу муур авна. Хоёулаа байсан ч болох юм. Тэгээд нэг орой маш романтик байдлаар чамд гэрлэх санал тавина...

- Гэхдээ би чамд тавьчихсан шүү дээ.

- Хөөе! Би хүлээж аваагүй. Би санал тавих ёстой. Би эрэгтэй нь хэмээн уурлан өндийхөд түүний цээжийг дэрлэн хэвтэж байсан Үги нарийхан орноос унаж орхив. Тэр босож ирээд уцаартайгаар:

- Гэрлэх саналд эр, эмийн ялгаа юу байна аа?!

- Ялгаатай! Хүүхэд төрүүлэхэд эр, эмийн ялгаа юу байна аа гэвэл тэнэг хэрэг биз дээ?

- За уучлаарай! Тэнэг загасан тархитай намайг өршөө! гэж уурлан хэлээд Лукас руу муухай харна. Гэвч энэ харц удалгүй зөөлөрч тэд инээд алдав.

- Гэхдээ л би загасанд дуртай хэмээн Лукас хэлээд Үгиг тэврэхэд:

- Харин би чамд гэж Үги хэлэв. Тэд тэврэлдсээр буцан орон дээр хэвтэж цонхоор гадагш харангаа яриагаа үргэлжлүүлэв.

- Хоёулаа гэрлээд бал сараараа Бали арал явцгаана. Тэгээд чамайг дуурайсан олон хүүхэдтэй болно. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, сайн хүмүүс болгож өсгөнө. Тэгээд тэднийхээ хүнтэй сууж хүүхэдтэй болохыг харна. Хоёулаа бас гавьяаныхаа амралтаар бяцхан бизнес эхлүүлж болох юм. Ааштай эмээгийн цайны газар ч байж болно. Энгийн, гоц гойд зүйлгүй ийм амьдралаар үсээ цайтал хамт амьдраад нэг л шөнө гар гараасаа атгаад хамтдаа нойрсохыг хүсэж байна... Энэ бол миний мөрөөдөл.

ТӨГСӨВ.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now