• 17 •

823 160 68
                                    

Эргэн учрахад: 5. Хуурч байж

 Хуурч байж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Үүнийг өмс. Наад хувцас чинь тухгүй харагдаад байна хэмээгээд барьж байсан хувцсаа орон дээр тавин өрөөнөөс гарав. Түүнийг бариу хар даашинзынхаа хормойг байн байн доош татахыг анзаараад хувцас өгсөн ч арай ширүүн хандчих шиг боллоо.


Гэхдээ яагаад ийм хөөрхөн болчхоо вэ. Эгдүүтэй бяцхан загас маань үзэсгэлэнтэй алтан загас болоод хувирчихсан байх чинь. Бас намайг тэврээд санасан гэсэн болохоор бидний харилцаа буцаад сэргэх байх гэсэн бяцхан горьдлого төрөхөд би зөөлөн инээмсэглэв. Юун түрүүнд түүнд хоол бэлдэж өгөх хэрэгтэй гэж бодоод гал тогоо явах зуур утас дуугарлаа. Дуудлага Күн ахаас байх бөгөөд ийм орой залгаж байгаад жаахан гайхна.

- Өө ахаа, ийм орой юу болоо вэ?

- Чиний асуугаад байсан хүний талаар хэдэн мэдээлэл олсон юм л даа. Хонгконг явахаасаа өмнө хэлж ѳгье гэж бодлоо хэмээн Күн ахыг хэлэхэд би гал тогооны ширээ налаад:

- Аа тийм. Юу олсон бэ?

- Цагдаагийн газарт гэрээсээ зугтсан гэсэн тэмдэглэлтэй юм байна. Бас... нэлээн олон залуустай холбогдсон байх юм. Биеэ үнэлж залилан хийдэг байж мэднэ хэмээн болгоомжлон хэлээд:

- Өөр мэдээлэл олбол даруй хэлье гээд утсаа таслав.

Хэдхэн хором юу болоод байгааг ч ойлгохоо байв. Тэгэхээр гэрээсээ зугтсан Үги буруу замаар орсон юм байна. Тийм зүйл хийгээд явж байна гэж төсөөлж ч чадахгүй нь. Өрөвдөлтэй түүнийг хараад өөрийгөө буруутгаж, санасан гэх үгэнд нь итгэж байсан юмсан. Гэтэл энэ бүгд хуурамч байж.

• • •

- Яагаад ширтээд байгаа юм? хэмээн түүнийг ард чимээгүйхэн зогсож буйг мэдэн асуухад:

- Яагаад ширтэж болохгүй гэж хэмээн Үги хэлээд араас тэврэв. Гэвч үүнээс догдлол биш хөндүүрлэн өвдөх сэтгэлийн шархыг л мэдрэх аж.

- Хоолоо ид гэж хэлээд тэвэрч байсан гарыг нь хүчлэн тавиулаад эргэж харлаа. Үги гэнэтхэн намайг үнсэхэд өөр хэчнээн залууг үнссэн бол гэж бодогдоно. Ингэж бодоход л ой гутам санагдаж уруулаа арчаад ийн хэлэв.

- Надад хайртай юм шиг дүр эсгэхээ больж үз.

Хэлсэн үгсийн минь хариуд нүд нь томорч ямар нэг тайлбар нэхэх мэт харна. Харин би үг дуугүй хоол аягалахаар эргэв. Чи угаасаа хуурч байгаа биз дээ?

Уулзсан залуустайгаа ижлээр.

- Дүр эсгэхээ? хэмээн Үги уурлан чангаар асуухад би эргэж хараад инээмсэглэв.

- Жинхэнээсээ хайртай гэж л битгий хэлээрэй дээ. Чамайг клубд харчхаад итгэх юм шиг байна уу?

Хэдийн унтарсан үнс нь дундаас чадах чинээгээрээ итгэлийн цог хайж сэтгэлийн галаа асаасан юмсан. Гэвч итгэл гэх шүдэнз дуусчхаар гал ч бас буцаад унтарчихдаг юм байна.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now