• 44 •

588 90 42
                                    

8. Уучил

 Уучил

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Жонугийн харц Үгигийн барих чемодан руу тусахад Үги салганаж эхлэв. Юу гэхээ мэдэхгүй шүлсээ залгиж Жонугаас нүүр бууруулна. Гэтэл Жону барьж байсан бэлэгнүүдээ түүнд өгөөд:

- Үлдсэн юмнуудаа авчирсан юм уу? хэмээн асуунгаа Үгигийн чемоданыг авлаа.

- Юу... Жону би... хэмээн Үги үгээ зөөж ядахдаа Жонугийн хэтэрхий гэмээр эелдэг харцтай тулж хөмхийгөө зуув. Тэр хэзээ ч энэ залууд хайргүй гэж хэлж, түүнийг шархлуулахыг хүсээгүй. Түүнтэй жаргалтай байхаа юу юунаас илүү мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь өөрт нь хайртайгаас илүү өөрийнхөө хайртай хүн рүү тэмүүлнэ.

- Үги бүрий болох нь. Эртхэн хөдлөх хэрэгтэй гэж хэлэн Лукас гэрт орж ирэв. Жону Лукасыг хараад нүд нь орой дээрээ гарах бол Лукас илүү тайван байлаа.

- Чи энд юу хийж байгаа юм!? хэмээн Жонуг гайхсан дуугаар асуухад Лукас түүнээс Үгигийн чемоданыг хүчээр аваад мөрөн дээр нь цохин:

- Өнгөрсөн хугацаанд түүнийг сайн харж хандаж байсан баярлалаа хэмээгээд Үгид:

- Машины зогсоол дээр хүлээж байя гэсээр гарч одоход Жону араас нь:

- Хүлээнэ гэж юугаа яриад байгаа юм! Үги бол миний сүйт бүсгүй гэж уцаартай орилов. Тэгээд Лукасын араас гарах гэтэл Үги замд нь хөндөлсөн зогслоо. Жону юу болоод байгааг гадарлаж эхэлсэн ч итгэж чадахгүй:

- Юу болоод байгаа юм бэ? Яагаад тэр залуу чиний чемоданыг авч явж байгаа юм бэ? хэмээн Үгигээс асуулаа. Үги түүн лүү эгцэлж ч харахгүй байх нь улам л айдаст автуулна.

- Жону~ Өнгөрсөн бүх хугацаанд баярлалаа бас намайг битгий уучлаарай. Би чамтай гэрлэж чадахгүй нь гэж хэлээд явах гэхэд Жону Үгиг хананд шахан зогсоож хуруундаа зүүсэн сүйн бөгжөө харуулав.

- Бид сүй тавьсан шүү дээ. Бидний хурим яах болж байна?! Би яах юм бэ! гэхэд нь Үги сая л нэг түүнтэй харц тулгарч:

- Би явах ёстой. Юүкэй намайг хүлээж байгаа гэв. Үүнийг сонссон Жонугийн царай хорсол гомдлоор дүүрч шүдээ зуун:

- Энэ 5 жилийн хугацаанд би чиний хувьд хэн байсан юм бэ?
Зүгээр л тэр хөгийн амьтныг орлож байсан хэрэг үү?! гэхэд Үги толгой сэгсрэн:

- Үгүй ээ. Чи миний хувьд үргэлж Ким Жону байсан. Гунигтай үед инээлгэж, өчүүхэн зүйлээс хүртэл хамгаалж, байнга л халамжилж, өөрөөсөө ч илүү хайрладаг Ким Жону байсан. Өмнө нь хэзээ ч чинийх шиг ийм хайрыг мэдрээгүй хэмээхэд Жону өвдөглөн суугаад уйлж эхлэв.

- Тэгвэл яагаад намайг орхих гээд байгаа юм бэ? хэмээн уйлснаас болж сөөнгөтсөн хоолойгоор асуухад Үги:

- Болохгүй зүйлийг болгох гэж би их хичээсэн. Чамд хайртай гэж өөрийгөө хуурч итгүүлсэн. Гэхдээ хүссэнээр болохгүй юм билээ. Гуйя, насаараа өөр нэгнийг сэтгэлдээ тээх эмэгтэйтэй амьдрах хэрэггүй. Ухаангүй, бодлогогүй намайг мартаад өөр нэгнийг хайгаарай. Жинхэнэ хайртай учраарай гэж хэлээд хамтдаа дурсамж бүтээх гэж авсан байшинд нь ганцааранг нь үлдээгээд гарч одлоо.


A/N:Bicheechee uuchlaarai Jungwoossi. Daraa toroldoo Yuqiteigee gerleerei😢😭

Yugigiin I burnii teaser zurgiig haraad Lucas bohi naasnaas bol usee eruu hurtlee tairuulaad Jungwootai gerlesen bol yag ingej haragdah bsandaa gej bodsoon😢💚

Yugigiin I burnii teaser zurgiig haraad Lucas bohi naasnaas bol usee eruu hurtlee tairuulaad Jungwootai gerlesen bol yag ingej haragdah bsandaa gej bodsoon😢💚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now