• 13 •

1K 172 34
                                    

Эргэн учрахад: 1. Муу залуу

 Муу залуу

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- 18 хүрдэг жил би тийм ч сайн залуу байгаагүй ээ. Тэр үед би хэт омголон байсан юм. Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй байсан хэмээгээд санаа алдлаа. Өнгөрсөн лүү буцаж болдог бол тэр үеийн өөрийгөө цохиод авах юмсан.


Үгитэй уулзах гэж очоод бүхнийг мэдсэн өдрөөс хойш би бага багаар муу залуу болж байлаа. Сургуулиа хаяж, зодоон хийж, санамсаргүй байдлаар гэмт хэргийн бүлэглэлд орж, олон арван охидтой зугаацсан.

- Ахаа, Та юу яриад байгаа юм бэ? хэмээн өвөрт минь хэвтэх охин хөмсгөө зангидан асуухад би нүдээ эргэлдүүлээд:

- Би чиний нэрийг мэдэх ёстой юм уу гэж байна! хэмээгээд түүнийг түлхлээ.

- Бид 2 сарын турш болзоо биз дээ?хэмээн түүнийг хэлэхэд би нэг хөмсгөө өргөөд:

- Болзсон гэнэ ээ? Ийм зүйл хийхийг болзоо гэдэг юм бол тийм ээ би нэлээн олон охинтой болздог юм байна. Бас зарим нь чамаас дээр царайтай шүү! хэмээн хэлээд хувцсаа өмсөх зуур тэр охин босож ирээд намайг хажуу тийш хартал алгадаж орхив. Түүн лүү хартал тэр ахиад л алгадчихав.

- Муу хөгийн амьтан!

- Миний хийсэн зүйл хөгийн гэж үү? Үгүй ээ. Юу хамгийн хөгийн гээч. Хайртай хүн чинь чамайг ор тас мартсан байх л хамгийн хөгийн.

• • •

- Энэ бол миний охин Сүүжин хэмээн толгойлогч нэгэн бүсгүйн зураг үзүүлэв.

- Таны охин гэнэ ээ? гэж лавлахад толгойлогч толгой дохиод:

- Чи өнөөдрөөс түүнийг хариуцаж ажиллана. Нэг ёсондоо бие хамгаалагч хийнэ гэсэн үг хэмээв.

- Гэнэт яагаад?

- Манай Сүүжин их томоотой сайн охин боловч хааяа надаас нууцаар шөнийн клуб ороод байдаг сурагтай. Би хайртай юм болохоор боль гэж хэлж чадахгүй нь ээ. Тиймээс Лукас~ Чи түүнийг хаана юу хийнэ дагаад явж байж чадна биз дээ?

- Тийм ээ хэмээн толгойлогчид бөхийхөд толгойлогч инээмсэглэн:

- Сайн байна.

• • •

- Энэ талаар Шуши чи мэдэж байсан уу? хэмээн Күн ахыг асуухад Шуши элгээ тэврээд:

- Солонгост ирснийхээ дараа л мэдсэн. Тэгээд би тэр газраас нь гаргах гэж их зүтгэсэн дээ гэв.

- Сүүжин та хоёр тэр үеэс нэгэндээ татагдаад үерхэж эхэлсэн юм уу? хэмээн Сичэн ахыг асуухад Тэн ах:

- Энэ хоёр өнгөрсөн жилээс үерхэж эхэлсэн шүү дээ хэмээв.

- Өө тийм үү?

- Өө тийм үү гэнэ шүү!

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now