Дахин учирсан ч: 1. Буруу зам
• • •
- 18 настай байхдаа би тийм ч сайн хүүхэд байгаагүй л дээ. Буруу замаар орчихсон гэхэд болно гэж хэлээд хуучнаа дурсан суув. Миний амьдралын хамгийн том хар толбо болж үлдсэн үе.
Шилжилтийн нас эхлэв үү үгүй юу би аав, ээж хоёртой хааяа нэг ам мурийдаг болчхоод байсан юм. Тэд намайг томрох тусам улам хатуу ширүүн хандаж эхэлсэн. Хэрэв дүн минь буурч эхний аравт багтахгүй бол загнаж хоол ч өгөхгүй хонуулдаг байлаа. Ахлах ангид орсноос эхлүүлээд хичнээн хичээсэн ч дүн минь А+ байхаа больж В+ болж ирэв.
- Чиний дүн илт муудсан байна. Яаж их сургуульд орох гээд байгаа юм. Дипломатч аавынхаа нэр хүндийг уландаа гишгэлэх юм хэмээн аав дүнгийн хуудсыг минь над руу шидэхэд би хуудсыг ураад:
- Их сургуульд ормооргүй байна. Дипломатч болмооргүй байна. Би таны хий гэсэн болгоныг хийдэг утсан хүүхэлдэй чинь юм уу!? хэмээн хашхичив. Аав заналтайгаар гараа зангидан:
- Дипломатч болохгүй гэнэ ээ? Үе дамжсан дипломатчийн гэр бүлийг үгүй хийхийг хүсээ юу? Тэгвэл чамайг тэжээх хэрэг алга. Манай гэрээс яг одоо яв. ЗАЙЛ!! ЗАЙЛ ГЭЖ БАЙНА!! хэмээн орилов.
Би хөмхийгөө зуун гэрээс гүйн гарахад гадаа хэдийн харанхуй ноёлж байлаа. Утсаа гарган найдаж болох ганц хүн рүүгээ залгахад тэр дороо утсаа авав.
- Байна уу? хэмээх дуу сонсогдоход би тэвчиж байсан нулимсаа урсган:
- Жону, Би гэрээсээ хөөгдчихлөө. Намайг ирээд аваач. Гуйя хэмээн чичгэнэсэн хоолойгоор хэлэв. Жону сандарсан өнгөөр:
- Хаана байна? Би яг одоо яваад очлоо гэв. Удсан ч үгүй тэр ирж машинаасаа яаран бууж ирэв.
- Юу болсон юм? хэмээн асуухад би юу ч хэлж чадахгүй усан нүдэлнэ. Жону намайг энгэртээ тэврээд нурууг минь илэнгээ:
- Зүгээр дээ. Надтай хамт явахад болно. Би чамайг хамгаалж өгье гэв.
• • •
- Жонутай нийлсэн өдрөөс миний амьдрал орвонгоороо эргэж эхэлсэндээ гэхэд минь:
- Жону муу новшийг дээ хэмээн Минни эгч уурласандаа ширээ нүдэв. Бүгд л түүн лүү том нүдлэн харах агаад учрыг нь асуух чадах хүн нэг ч алга. Гэтэл Минни эгч биднээс санаа зовсон мэт хараад:
- Энэ Жону чамайг буруу зам руу уруу татсан байна шүү дээ. Үнэндээ эгчид нь ч бас Жону гэдэг нэртэй таньдаг дүү байдаг юм. Гэхдээ их гэнэн, цайлган хүүхэд л дээ хэмээнэ.
- Тэгвэл эгчээ, дараа танилцуулаарай хэмээн Шухуаг хэлэхэд Минни эгч толгой дохив.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...